П.Сайнзориг: “Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төсөл нь бусад хуультай зөрчилдөхгүй

Ц.Цэрэнбадам
2025/05/10

Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх анхдагч хуулийн төсөлтэй холбоотой улстөрчдийн дунд маргаан үүсээд байгаа. УИХ ын гишүүн Г.Тэмүүлэн, Б.Энхбаяр нарын гишүүд тус хуулийг шүүмжилж хуулийн хулгай хийх гэлээ, үндсэн хуультай зөрчилдөж байна гэх байр суурь илэрхийлсэн. Харин УИХ ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир,  Л.Мөнхбаясгалан, П.Сайнзориг нарын гишүүд мэдээлэл хийж улс оронд нэн чухал Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрэдэнбүрэнгийн цахилгаан станц, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах гурван том төслийг төсвөөс гаргаж шуурхай явуулах гол зорилготой хууль. Үүнийг эсэргүүцэж байгаа хүмүүс харин эх оронч бус, гадны гар хөл болж байгаа мэт харагдаж байна гэсэн юм. Тус хууль Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдөнө гэдэг дээр УИХ ын гишүүн П.Сайнзориг дараах байр суурийг илэрхийлээд байна. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36.1.2-т Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий`болон зөрчлийн ТУХАЙ анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль тогтоомжийн төслийг зөвхөн Засгийн газар санаачлахаар заасан.

Энэ заалтын “ТУХАЙ” гэдгийг харахаар тухайлан хуулийн оноосон нэр /гарчиг/-ийг зааж өгсөн гэж үзэхээр байдаг. Өөрөөр хэлбэл, “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ” гэхээр тухайн хуулийн нэр, гарчиг төдийгүй тодорхой нэг хуулийн талаар ярьж байна гэсэн үг бөгөөд “ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ” гэж заасан бол энэ салбар эрх зүйд хамаарах олон хуулиудыг агуулгын хувьд хэлж буй хэрэг юм.

Иймд гишүүдийн санаачлаад байгаа “Гадаадын зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх” хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын 36.1.2 дахь заалттай зөрчилдөхгүй болов уу гэж бодож байна. Энэ заалтыг харин сайжруулах, магадгүй Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, түүний хүрээ хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар зохицуулж буй учир дутагдалтай гэж харагддаг.

Хуулийн зохицуулах харилцаа, зорилгыг товчхон энгийн жишээгээр хэлбэл “бизнес эрхлэгч импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрийг 2028 гэхэд барина аа гээд банкнаас хүү багатай 5.8 сая төгрөг авсан ч үүнээсээ жилд 200, 000 төгрөгийг зарцуулах ёстой болж таарна гэхдээ ашиглаж буй мөнгөндөө бус нийт зээллэгтээ хүү төлөхөөр болно. Энэ явцаараа үйлдвэр 2028 ашиглатад орохгүй, 10-15 жилийн дараа орох, мөн энэ хугацаанд банкинд хүүгээ төлөөд байж бх болчоод байгааг засья, анхаарья гэж байгаа юм.

Хуулийн төсөлд одоогоор санал авч байгаа бөгөөд хуулийн төсөлтэй холбоотой шүүмж, олон талт байр сууриудыг анхаараад явах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20