Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраав

Ц.Цэрэнбадам
2025/05/12

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 09-нд гарсан ойн түймрийг өчигдөр /2025.05.11/ 18:57 цагт бүрэн унтраалаа.

Түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, мөн суманд үйл ажиллагаа явуулдаг “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК-ийн “Төмөртэйн” төмрийн хүдрийн уурхайн ажилчид, Тариа бригад, Хүдэр сумын мэргэжлийн ангийн нийт 115 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм. Урьдчилсан байдлаар тус түймэрт 104 га ойн талбай өртсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Мөн Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн “Доод-Өл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 120 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.10-ны өдрийн 13:40 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн анги, орон нутгийн ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.11-ний өдрийн 11:30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 1.5 га талбай өртжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 1 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 6 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 7 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 7 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 8 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 9 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 9 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 9 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 11 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 11 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 11 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 12 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 14 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 14 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 14 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр