Н.Номтойбаяр: Дараагийн Ерөний сайдын итгэл үнэмшил, мэдлэг туршлага, чадвар маш чухал

Ц.Цэрэнбадам
2025/06/02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяаг шийдэх долоо хоног эхэллээ. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудал  хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг эцэслэх юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өөрий байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа Төрийн ордонд өрнөж байна. Надтай хамт ажилладаг хүмүүсийг өнгөрсөн долоо хоногт учир битүүлгээр байцааж байна. Намайг айлгах гээд байгаа юм уу. Гэх мэтчилэн 11 гишүүдийг мөрдөж мөшгөж, хамаатай байж болох хүмүүсээс нь яриа авсан байна.  УИХ-ын гишүүд маш их айдаст автаж, эргэлзээнд орсон байна. Тиймээс энэ нь улс төрийн шийдвэрт сөргөөр нөлөөлнө. Төрийн байгуулалтын байгуулалтын хорооны хуралд Ерөнхий сайдаас асууна, "Яагаад улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгодог парламентыг төгөлдөржүүлнэ гээд байгаа юм бэ" гэж асууна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Дараагийн Ерөний сайдын итгэл үнэмшил, мэдлэг туршлага, чадвар маш чухал. Авлигатай тэмцье гэж байгаа бол Ардын намтай тэмцэх учиртай гэж би дахин хэлье. Хэрэв татвар бууруулахгүй, нийгэм эдийн засагт хувьсал хийх чадваргүй хүн томилогдвол АН-тай хамтраад сөрөг хүчинд ажиллана. Дэгийн хуулийн дагуу саналыг ил авна. Хувийн бодлоо хэлэхэд үүнийг нуух ямар шалтгаан байгаа юм бэ. Ард түмнээсээ нуух ёсгүй. Харин нууцаар санал авна гэвэл би хувьдаа дэмжихгүй" гэв. 



0
angry
0
care
2
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20