“1 Төгрөг” дурсгалын зоос худалдаанд гарлаа

Ц.Цэрэнбадам
2025/06/02

Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан Монголбанкнаас “1 Төгрөг” 1 унцын алт болон мөнгөн дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.

Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн хүрээнд улс орны түүхэн онцгой чухал үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан Улсын Их Хурлаар батлагдсан сэдвийн хүрээнд дурсгалын зоос гаргадаг. 2025 онд үндэсний мөнгөн тэмдэгт “Төгрөг”-ийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан 1925 оны гүйлгээний зоосон болон цаасан мөнгөн тэмдэгтийн загвараар дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа.

Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн түүх нь Монголын эзэнт гүрний үед холбогдох их бага хаадын алт, мөнгө, зэс зоос болон мөнгөн дэвсгэрт, XVII-XX зууны эхэн үеийн Монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн болох цай, ембүүгээс эхлэлтэй бөгөөд 1921 онд Богд хааны зарлигаар “Бага болзоот” нэртэй улсын зээллэгээг 6 сарын хугацаатай гаргасан нь 1923 он хүртэл мөнгөн тэмдэгтийн үүргийг гүйцэтгэж байв. Мөн Ардын засгийн газраас монгол долларын дэвсгэрт буюу “Данзангийн доллар”-ыг 1921, 1922 онд хэвлүүлсэн.

1924 онд Монголбанк буюу Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Банк үүсгэн байгуулагдаж, 1925 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 900 сорьцтой цагаан мөнгө, 18 граммын жинтэй “Нэг төгрөг”-ийн зоосон мөнгөн тэмдэгт болон 7 төрлийн цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргасан байна. Аливаа үндэстний мөнгөн тэмдэгт нь тухайн улсын ёс заншил, бахархал, хөгжлийг өгүүлсэн байдаг бөгөөд 100 жилийн тэртээ Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасан нь санхүү, төлбөрийн хэрэгслийн түүхэнд чухал ач холбогдолтой юм.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан “1 Төгрөг” дурсгалын зоосыг смартминтинг ултра хай рилийф (smartminting ultra high relief) технологиор, 1 унц буюу 31.1 гр жинтэй, 33 мм диаметртай, 999.9 сорьцтой цагаан мөнгө болон алтаар үйлдвэрлүүлэн худалдаанд гаргажээ.

Мөн Монголбанканд залуучууд, хүүхдүүдэд мөнгөн тэмдэгтийн талаар мэдлэг мэдээлэл олгох зорилготой шинэ танхим нээгдлээ. Энэхүү “Төгрөг 100” үзэсгэлэнгийн танхимд мөнгөн тэмдэгтийн тоног төхөөрөмж, зоос, мөнгөн тэмдэгтийн хэв, мөнгөний нууцлал, алтны жин, 1925 оны үнэн сонин зэрэг эд зүйлсийг дэглэсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20