Л.Оюун-Эрдэнэ: Миний хүүгийн найз охиндоо бэлэглэсэн бөгж болон бугуйвч нийлээд 17 сая 500 мянган төгрөг

Ц.Цэрэнбадам
2025/06/02

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.02/ хуралдаан үргэлжилж байна.  Тус хуралдаанд нийт 20 гишүүн оролцож байна. Энэхүү хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг гишүүдийн 18 нь дэмжлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд биечлэн оролцож байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх тухай тогтоолын төслийн талаар танилцуулга хийсэн. 

УИХ-ын гишүүн О.Номичимэг:

-Гурав орчим долоо хоногийн өмнө Ерөнхий сайдын хүүгийн асуудал өрнөөд орлогоо нотол гэдэг хөөдлгөөн өрнөсөн. Төд удалгүй энэ нь “Огцрох амархан” хөдөлөгөөн болсон. Төд удалгүй хамтарсан Засгийн газартай байх уу үгүй юу гэдэг асуудал руу орсон. 

Өнөөдөр бид Ерөнхий сайдад бодлогын асуудлаар итгэл хүлээлгэх үү болж байна. Орлого нотлох асуудал маань бодлогын асуудал дээр итгэл хүлээлгэх болсонд бидэнд тунгаан бодох асуудал хомс байлаа.

Гадаа олон хоног жагсаж байгаа залуусыг ойлгож байна. Сошиал дээр гүтгэх асуудал хэрээс хэтэрч байна. УИХ-ын гишүүд рүү шантаажилсан айлгасан, хэн нь мэдэгдэхгүй зохион байгуулалттай адилхан мессеж ирж байна. Хар PR их болж байна. Анхнаасаа орлогоо нотлох асуудал ямар шатанд байна. Ил тодоор тайлбарлаач ээ?

Хүүгийн маань найз охин бие давхар болоод бөгж бэлэглэсэн. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй, бугуйвч нь 500 мянган төгрөгийн үнэтэй. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Та бүхэн бүгдээрээ л ажигласан байх. Тавдугаар сарын 14-нд Гашуунсухайт- Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Тэр үетэй давхацаад энэ мэдээлэл цацагдсан. Хүрч ирсэн өдрөө л бүх материалаа бүрдүүлээд Авлигатай тэмцэх газар “АТГ/-т өгсөн. Бид бүгдээрээ л Хөрөнгө орлогын мэдүүлгээ өгдөг.

Хүүтэйгээ уулзсан, юу болов гээд асуусан. Манай хүү АТГ-т очиж тайлбар өгсөн. Хүү маань 23 настай.Уулзаад ярихад нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болсон нь үнэн байна. Бие давхар болоод бөгж бэлэглэсэн. Бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй, бугуйвч нь 500 мянган төгрөгийн үнэтэй. Тэр нэг том үнэтэй машин судалж үзсэн, Монголд 10 хүрэхгүй л байдаг юм билээ. Тэр бол худлаа мэдээлэл.

Миний хөрөнгө орлонгын мэдүүлэг АТГ -ын цахим мэдээлэлд байгаа. Хугацааны хувьд Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нягтлаад буцаагаад хариу өгөхөд  хоног нь 30-60 хоног. УИХ дээр яригдах асуудал дээр хэвлэл мэдэлэлд хөндлөнгөөс тайлбарлах нь зохимжгүй юм шиг санагдсан.

Хүүтэйгээ уулзаж, цаг гаргаж чадаагүй нь миний хувьд аав хүний алдаа. 23 настай гэдэг залуу бол бие даасан эрх зүйн чадамжтай иргэн. Би 23 настай байхдаа Дэлхийн зөн олон улсын байгууллагад салбар удирдаад явж байсан. Тэр хүн хэнд хайр сэтгэлтэй болох, яаж амьдралаа зохиоход нь хөндлөнгөөс оролцоод байх нь зохисгүй. Зөв амьдраасай, янз бүрийн юманд холбогдчихолгүй байгаасай гэдэг үгийг хоёр хүүдээ хоёуланд нь хэлдэг. Олон нийтийн өмнө гаргахгүй явж байгаад нэрмээс болгочихою уу гэдэг бодол бий. Олон нийтийн шаардлага зөв.

Миний хөрөнгө орлогын мэдүүлэг ойлгомжтой. Хүлэг контент, Херо энтертэйнментын 50 хувь байдаг. 2017 оноос хойш тогтвортой байгаа.

Манай хүүгийн хувьд багаасаа л зураг авах сонирхолтой, та нар ч зарим нь мэднэ.

Сонирхлынхоо дагуу контент хийх дуртай хүүхэд. Манай аав бол зураач, надад бол зургийн авъяас байхгүй, манай хүүд бол зургийн авъяас бий. Тэрнийхээ дагуу энд тэнд контент хийгээд явдаг залуу. Цаашдаа энэ ажлаа хийгээд явах байх. Хугацаандаа энэ бүх зүйл нотлогдоно гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ би өөрийнхөө хөрөнгө орлогод эргэлзэж байсан бол галтай олон асуудал руу орохгүй байсан. Хэрвээ энэ жагсаал зөвхөн орлгоо нотлох зүйл байсан бол шууд гараад уулзах байсан.




8
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20