Пушкиний шүлгийг иш татсан – Хотын дарга андуурсан уу?

Ц.Цэрэнбадам
2025/06/03

Дархан аварга Ж.Мөнхбат агсны хөшөөний нээлт дээр Хотын дарга Х.Нямбаатар А.С.Пушкины “Хөшөө дусгалаа босгов би” шүлгийн эхний хоёр мөрийг эшлэснийг олон нийтийн сүлжээнд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “90 баатрын дууль” шүлэг байсан мэтээр мэдээлжээ.

Тодруулбал, Х.Нямбаатар

“Хүний гараар бүтээгүй
Хөшөө дурсгалаа босгов би
Хөшөө тийш очих
Ардын зам балрахгүй...” гэсэн эхний хоёр мөрийг л дуудсан юм. 
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шүлгэнд “Хөшөө тийш очих ардын зам балрахгүй” биш, “Хөшөө тийш очих ардын зам баларсангүй” гэдэг мөр байдаг бөгөөд өмнөх мөр нь “Хан тэнгэрт цоройж ерэн хөшөө гэрэлтжээ” гэсэн үгтэй байдаг.

Шүлэг яруу найрагт шадын дараалал маш чухал. Түүнчлэн, монгол яруу найрагчийн бичсэн шүлгийн мөртүүд огт солигддоггүй. Зохиогч өөрөө “Баларсангүй” гэсэн л бол “Баларсангүй”
гэдгээрээ л явна.
Харин А.С.Пушкины шүлгийн эхний хоёр мөр дарааллаараа тарч байгаагийн зэрэгцээ, орос
шүлгийн орчуулга хүнээсээ болоод бага зэрэг өөр байх тохиолдол бий.
Ямар ч байсан, бага зэрэг өөрөөр дуудсан байж болох ч шүлэг андуураагүй гэдэг нь доорх
хоёр шүлгээс харагдаж байна.
А.С.Пушкин ХӨШӨӨ ДУРСГАЛАА БОСГОВ БИ (орч. Х. Чимэд)
Ариун гараар бүтэшгүй хөшөө дурсгалаа босгов би
Ард түмний мөр түүний зүг балрахгүй зурайна
Айн дагахгүй тэргүүнээр тэр хөшөө минь сүндэрлэж
Александрын дурсгалын баганаас ч өндөр байна
Үгүй, би үхэхгүй сэтгэл санаа минь амьдаараа
Үнс чандраас минь салж, зохиолд минь лав үлдэнэ
Нарт энэ хорвоод яруу найрагч байгаа цагт
Намайг тэд хэзээд дурсана
Орос эх
Я памятник себе воздвиг нерукотворный…
Я памятник себе воздвиг нерукотворный,
К нему не зарастет народная тропа,
Вознесся выше он главою непокорной
Александрийского столпа.
Нет, весь я не умру — душа в заветной лире
Мой прах переживет и тленья убежит —
И славен буду я, доколь в подлунном мире
Жив будет хоть один пиит.
Слух обо мне пройдет по всей Руси великой,
И назовет меня всяк сущий в ней язык,
И гордый внук славян, и финн, и ныне дикой
Тунгус, и друг степей калмык.
И долго буду тем любезен я народу,
Что чувства добрые я лирой пробуждал,
Что в мой жестокий век восславил я Свободу
И милость к падшим призывал.
Веленью божию, о муза, будь послушна,
Обиды не страшась, не требуя венца,
Хвалу и клевету приемли равнодушно
И не оспоривай глупца.
АУЗ Ш.Сүрэнжав ЕРЭН БААТРЫН ДУУЛЬ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар төржээ
Халх голын хөвөөнд
Ерэн баатар нойрсжээ
Хан тэнгэрт цоройж
Ерэн хөшөө гэрэлтжээ
Хөшөө тийш очих
Ардын зам баларсангүй
Хөсрийн өвс ургаж
Аглагшиж ер битүүрсэнгүй



9
angry
1
care
10
haha
3
liked
1
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20