ХАШААНДАА 5 МОД ТАРЬЯ” АЯНЫ ТАРЬСАН МОДНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ, МОНИТОРИНГ ХИЙХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮСЭЛТ АВАХ ЗАРЛАЛ

О.Шүрэнцэцэг
2025/06/18

 ХАШААНДАА 5 МОД ТАРЬЯ” АЯНЫ ТАРЬСАН МОДНЫ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ, МОНИТОРИНГ ХИЙХ АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮСЭЛТ АВАХ ЗАРЛАЛ

Аяны хүрээнд тарьсан модны хяналт, шалгалт, мониторнг хийх ажлыг гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллага хүсэлтээ дараах материалын бүрдлийг ханган битүүмжилж, 2025 оны 06 дугаар сарын 18-ний өдрөөс 06 дугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12 дугаар байрны 1 давхарт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны цэг цэгийн үйлчилгээний 101 тоотод ирүүлнэ. Үүнд:

*  Аянд оролцож хүрээнд тарьсан модны хяналт, шалгалт, мониторнг хийх албан хүсэлтийн хамт дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.

*  Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

*  Татварын тодорхойлолт;

*  Ойн аж ахуйн инженер, ойн инженер, ой зүйч мэргэжилтэй 2 доошгүй мэргэжилтэнтэй байх ба мэргэжлийн ажилтны диплом, гэрчилгээний хуулбар;

*  Гэрээ байгуулсан мод тарьсан ажлын гүйцэтгэл тус бүрийг хяналт шалгалт хийж байсан ажлын туршлагын талаарх мэдээлэл;

*  Ойн мэргэжлийн байгууллагаар хяналт хийлгэх ба тарьсан модны амьдралтын хувь, үр дүнг тогтоож, гэрээг дүгнэж акт үйлдэж ирүүлэх боловсон хүчний чадавхитай байх;

Шаардлага хангасан хүсэлт гаргагчтай Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар гэрээ байгуулан хамтран ажиллана. Гэрээт ажлыг 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гүйцэтгэнэ.

Гэрээт ажлын гүйцэтгэлийн тайланг 2025 оны 10 дугаар сарын 15-ний дотор БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт ирүүлнэ.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-3, Засгийн газрын 12 дугаар байрны 4 дүгээр давхар, 421 тоот,  утас: 51-264447


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 9 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20