Европын Холбоо ирэх 7 хоногт газрын ховор элементийн ирээдүйг хэлэлцэхээр цугларна

Ц.Цэрэнбадам
2025/09/18

Хятадын газрын ховор элементийн хязгаарлалт компаниудад сая, сая еврогийн алдагдал авчирч байна.

Европын худалдааны танхим Хятадын газрын ховор элемент (ГХЭ)-ийн экспортын хязгаарлалтаас үүдэж гишүүн компаниуд нь сая сая еврогийн алдагдалд орж байгааг мэдэгдэв. Одоогийн байдлаар Volkswagen шиг луугар үйлдвэрлэгчдийн ГХЭ-ийн нийлүүлэлт харьцангуй тогтвортой байгаа ч ихэнх компаниуд нь Хятадаас ГХЭ-ийн экспортын тусгай зөвшөөрөл авах улам хүндрэлтэй болж эхэлжээ. 

Үүнтэй холбоотойгоор Европын худалдааны танхим ирэх 7 хоногт Брюссель хотод эрх баригчидтай уулзаж, ГХЭ-ийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахын сацуу Хятадын шинэ 5 жилийн төлөвлөгөөнд бэлтгэлтэй байх, ГХЭ-ийн тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг бий болгох шийдлийг хэлэлцэх төлөвтэй байна.

Хоолойнд тулсаар...

Америкийн Геологийн албаны мэдээлснээр, өнгөрсөн онд Хятад ГХЭ-ийн олборлолтын 69% гаруй буюу дэлхийн нөөцийн бараг тал хувийг хяналтдаа аваад буй. Үүгээр тогтохгүй өнгөрсөн 6-р сараас Хятадын барууны орнуудад ГХЭ-ээ экспортлох 1 удаагийн тусгай зөвшөөрөл олгох бодлого нь богино хугацаанд тус улсаас ГХЭ авахад улам хэцүү болгож, Европын компаниудын үйл ажиллагаа доголдох эрсдэлийг нэмэгдүүлж, сөргөөр нөлөөлсөөр байна.

Ямар учиртай хориг вэ? Хятадын ГХЭ-ийн экспортын тусгай зөвшөөрөл дотор худалдан авагч тал ГХЭ-ийг нь цэргийн зориулалтаар ашиглахгүй гэдгийг баталгаажуулахаас эхлээд олон нарийвчилсан нөхцөлтэй болж буй нь барууны бизнесүүдэд урьдчилан тооцоолох боломжгүй, тогтворгүй байдлыг үүсгэж байгаа аж.

Хөрөнгө оруулалт: Хятадаас бусад Азийн улс руу

Европын холбоо өнгөрсөн жил ГХЭ-ийн импортынхоо бараг талыг Хятадаас, үлдсэнийг нь Орос, Малайз тэргүүтэй улсуудаас аваад буй. Америк болон Европ Хятадын ГХЭ-ийн хамаарлыг бууруулахаар эрчимтэй хөдөлж байгаа ч бодит байдал дээр Хятад ГХЭ-ийн экспортоо чангаруулж, үүнийгээ гэрээ, хэлэлцээрт стратегийн хэрэгсэл болгон ашиглах нь ихсэх болов. Юутай ч Европын компаниуд Хятадын хамаарлыг бууруулахын тулд хөрөнгө оруулалтаа Зүүн Өмнөд Ази тэргүүтэй ГХЭ-ийн арвин нөөцтэй бүс нутаг руу шилжүүлэх бодлого баримтлах төлөвтэй байгаа. Өөрөөр бол Хятадаас бусад Азийн улс орнууд ГХЭ-д тулгуурлан их хэмжээний хөрөнгө оруулалт татах боломж цаг минутаар нэмэгдэж байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19