Нээлттэй засгийн түншлэлийн дээд хэмжээний чуулга, уулзалтад оролцлоо

Б.Хонгорзул
2025/10/17

Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн орнуудын дэлхийн чуулга уулзалтад Монгол Улсаас Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа, референт Б.Уянга, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат, “Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг болон иргэний нийгмийн бусад байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ сарын 7-9-ний өдрүүдэд Испанийн Витория-Гастейз хотноо болсон тус уулзалтад Нээлттэй засгийн түншлэлийн гишүүн 75 улсын төр, хувийн хэвшлийн 2000 гаруй төлөөлөгч оролцсон юм.

Ес дэх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ ерөнхий хуралдаанаас гадна “Хиймэл оюун ухааны оролцоотой засаглал: туршлага ба боломжууд”, “Хууль дээдлэх ёс” зэрэг салбар хуралдаанаар үргэлжлэв. Салбар хуралдаанаар гишүүн улсад Нээлттэй засгийн түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй шинэчлэл, тулгарч буй саад бэрхшээлийн талаар зөвлөлдсөн. Нээлттэй засгийн түншлэлээс 2025 онд хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Монгол Улс Ази тивээс анх удаа нэгдсэн. Сорилтын хүрээнд хийж буй ажлынхаа талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ танилцуулж, төлөөлөгчидтэй санал солилцов.

Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид энэ үеэр Нээлттэй засгийн түншлэлийн Ази Номхон далайн газрын захирал Свати Мэхтатай уулзаж улс төрийн намын санхүүжилтийн цахим платформыг хэрэгжүүлж буй явцын талаар болон энэ онд багтаан хийгдэх ажлуудын талаар ярилцлаа. Хатагтай Свати Мэхта Монгол Улс улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах сорилтод энэ оны хоёрдугаар сард нэгдсэн орсноос хойш богино хугацаанд, үр дүнтэй ажиллаж байгааг онцлоод хэрэгжүүлж буй энэхүү идэвхтэй, үр дүнтэй үйл ажиллагаа нь бусад улс оронд сайн туршлага болох хэмжээнд үнэлэгдэж байгааг дурдлаа.

Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтыг хэрэгжүүлж эхэлснээс хойш Нээлттэй засгийн түншлэлээс олон улсын туршлага мэдээлэл өгөх, мэргэжилтэнтэй уулзуулах, донор байгууллагатай танилцуулах зэрэг дэмжлэг үзүүлж байгаад Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ уулзалтын үеэр талархал илэрхийлж,  цаашид ил тод байдлыг хангах нээлттэй мэдээлэл бүхий цахим систем хөгжүүлэх нь зөвхөн эхний алхам бөгөөд цаашид Монгол Улсын хувьд улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг олон улсын хөндлөнгийн, хараат бус байгууллагаар тогтмол хугацаанд үнэлүүлдэг байхаар зорьж байгааг танилцууллаа. Мөн уулзалтын үеэр цаашид Монгол Улс нь НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн оролцогч талуудын 11 дүгээр бага хурлаар хэлэлцүүлэх “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн компанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлагч улсын нэг болж, идэвхтэй ажиллаж байгааг танилцуулж, бүсийн улс орнуудад энэхүү тогтоолын төслийг дэмжих талаар шаардлагатай арга хэмжээ авч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Түүнчлэн чуулга уулзалтын үеэр Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мантас Адоменас болон, Ахлах зөвлөх Патришиа Галдамэз Аргэта нартай уулзаж сонгогчдыг хуурамч мэдээллээс хамгаалах, цахим орчинд явуулж буй аливаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, сонгогчдод мэдээллийн эх сурвалжийг нягтлан шалгах дадал олгох зорилго бүхий “Баримтаар баталгаажуул” нөлөөлөл, сургалтын төслийн хэрэгжилтийн явц, ач холбогдлыг танилцуулж, цаашид өргөн хүрээнд тогтмол зохион байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 8 минутын өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 1 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 1 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 20 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 22 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 22 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20