Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Б. Пагамдулам
7 цагийн өмнө

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1001 гэр дулаалахаас 930 гэрийг дулаалсан. Ажлын явц 93 хувьтай. Мөн 248 байшин дулаалсан. Дулаалгын ажлууд үргэлжилж байна. Дулаалгын материалын чанарт 11 менежер хяналт тавьж, дүүргийн удирдлагууд болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас дулаалгын чанарт анхаарч ажиллаж байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар “Хотын төвтэй ойр, агаарын бохирдол ихтэй байршлууд Баянгол, Чингэлтэй дүүрэгт Гандан, Зурагт, Эх нялхас орчмын айл өрхүүдийг дулаалгын төсөлд хамруулж, цаашлаад хийн түлшинд шилжүүлнэ. Иргэдийг нүүрс түлэхгүй, газын төхөөрөмжөөр халаалтаа шийдүүлэх зориулалтаар гурвалсан гэрээ байгуулж байгаа. Галлагааны улиралд буюу есөн сарын хугацаанд 900 орчим мянган төгрөгийг газын хэрэглээнд татаасаар олгоно. Газын төхөөрөмж дээрээ плитка ажиллуулж болно. Хоёр тал руугаа хална. Их дуу чимээ гаргахгүй. Арваннэгдүгээр сарын 15-наас эхний ээлжийн газын төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлэх төсөл амжилтад хүрсний дараа 2026 оны тавдугаар сараас 50 мянган өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ. ОХУ-аас газ татан авахад асуудалгүй төлөвлөлт хийсэн. “Горгаз” ХХК-тай мөн хамтарч ажиллана. Европын орнуудад хэрэглэдэг хийн түлшний стандартыг Монгол Улсад нэвтрүүлж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү стандартын дагуу автоматаар унтрах технологитой газыг нэвтрүүлнэ” гэв.

Чингэлтэй дүүргийн хувьд аравдугаар сарын 25-наас эхлэн өдөрт 100 байшин дулаалж, нэг сарын хугацаанд 2000 байшинг бүрэн дулаалж дуусгахаар төлөвлөжээ. Байшинг хар замаскаар нааж давхар хадаасаар бэхэлж, гал дэмждэггүй, шатдаггүй В1 хөөсөөр дулаалж, нийт 116 хүн дулаалгын төсөлд ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

Байшин сууцтай өрхийн дээвэр, ханын дулаалгыг тендер шалгаруулалтаар, гэр сууцтай өрхийг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ЧИП дулаалгын багцаар дулаалж байгаа юм.

Дулаалгын төслийн талаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Жаргалсайхан “Нийслэлээс шатдаггүй чанартай материалаар байшингаа дулаалуулж байна. Дулаалгын ажилд их сэтгэл хангалуун байгаа. Байшингаа дулаалаад, газын хэрэглээнд шилжээд, ажил санаачилж байгаа хүмүүсээ дэмжээд явахад Улаанбаатар утаагүй болно гэж итгэж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Лхагвасүрэн “Гэр хорооллын янданг буулгаж байж л утаа буурна. Дулаалга аянд хамрагдсандаа баяртай байна. Манайх өнгөрсөн жил долоо хоногт долоон шуудай түлш түлдэг байсан. Энэ жил энэ тоо хоёр дахин багассан. Байшин дулаанаа алдахгүй сайхан байна. Тиймээс илүү олон айлыг дулаалж, хийн түлшинд шилжүүлээсэй” гэлээ.


0
angry
0
care
3
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 15 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19