Халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд тогтоосон төлбөрийн хөнгөлөлт хэвээр хэрэгжинэ

Л.Бямбажав
2025/10/27

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд тогтоосон тариф одоогоор өөрчлөгдөөгүй бөгөөд хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн уг тарифыг цуцалсан талаарх албан ёсны мэдэгдэл одоогоор гараагүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасны дагуу “нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой дараах ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлнэ” гэжээ. Үүнд:

  • 5.3.1.1. Тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй байнгын асаргаа шаардлагатай ахмад настан;
  • 5.3.1.2. Тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй нэн ядуу иргэн;
  • 5.3.1.3. Ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;
  • 5.3.1.4. Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.
  • 5.3.2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд цахилгааны тарифыг мөрдөхөд эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлтэй, хангагчтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан, төлбөрийн үлдэгдэлгүй байх гэсэн нөхцлүүдийг хангасан байна.

Хуулийн энэ заалтыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны 638 дугаар тогтоолоор “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд цахилгааны тарифыг мөрдөх журам”-ын дагуу, нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай, бага орлоготой ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт хийжээ.

Хөнгөлөлтөд хамрагдах хүрээнд дараах төрлийн хэрэглэгчид багтдаг:

  • Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан – төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан.
  • Нэн ядуу хүн – тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн.
  • Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг – ядуу, нэн ядуу амьдралтай, дөрвөн болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх эсвэл эцэг.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн – төрөлхийн болон удамшлын эмгэг, осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, хөдөлмөрлөх болон бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн.

Шөнийн тарифын хөнгөлөлт нь жил бүрийн 11-р сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл үргэлжилдэг.

Харин 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар журамд өөрчлөлт оруулж, хөнгөлөлт үзүүлэх цагийг оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг хүртэл сунгажээ.

Дүгнэхэд, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд тогтоосон тариф одоогоор өөрчлөгдөөгүй бөгөөд хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн уг тарифыг цуцалсан талаарх албан ёсны мэдэгдэл одоогоор гараагүй байна.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 23 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19