Эрүүл мэндийн салбарынхны цалинг татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах саналыг боловсруулж байна

О.Шүрэнцэцэг
2025/10/28

Эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсний нөхцөл байдал, нэмэгдүүлэх боломжийн талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдлаа.

Эрүүл мэндийн салбарынхны цалинг татвараас чөлөөлөх эсвэл хойшлуулах саналыг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Энэ нь цалинг 3.5 сая төгрөгт хүргэх хүртэлх хугацаанд авч болох арга хэмжээ гэж үзлээ. Гал унтраах төдий шийдвэр мэт боловч цалинг 3.5 сая төгрөгт хүргэх чадалтай болж эдийн засаг тэлтэл авч болох арга хэмжээ юм гэсэн саналыг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд дэмжив. Өнөөдрийн саналыг Засгийн газарт танилцуулахад бэлдэж бүх төрлийн нарийн тооцооллыг богино хугацаанд хийх юм.

Үндсэн цалинг 10% нэмэхэд 127.5 тэрбум
Үндсэн цалинг 15% нэмэхэд 201.3 тэрбум
Үндсэн цалинг 20% нэмэхэд 235.2 тэрбум
Үндсэн цалинг 30% нэмэхэд 343 тэрбум
Үндсэн цалинг дунджаар 3.500.000 төгрөг болгоход 1.3 их наяд төгрөг шаардлагатай болох тооцоолол байна.

Ажил хаях талаараа мэдэгдэл хийсэн эрүүл мэндийн салбарынхны төлөөлөлтэй эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн гурав дахь удаагийн уулзалтаа өнөө өглөө талбай дээр хийсэн. Үргэлжүүлээд ЭМДҮЗ /Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл/ -ийг ээлжит бусаар хуралдуулав. Яг одоо харин Эрүүл мэндийн сайдын зөвлөл хуралдаж байна. Эдгээр хуралдаанууд бүгдээрээ салбарын ажилчдын цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэхэд гарц хайж, нөхцөл байдлыг судалж, олон нийтэд ил болгох зорилготой юм.

Ирэх оноос эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын цалинг 10- 15 хувь нэмэх шийдвэр гарсан ч 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагаа салбарын төлөөлөл тавьж суулт зарласаар байгаа төдийгүй ажил хаялт хийхээ  мэдэгдээд байгаа юм.

 Эрүүл мэндийн салбарт түүхэндээ ажил хаялт болж байсан тохиолдол байгаагүй ба салбарын төлөөллийн эхлүүлсэн суулт шинэ түүх бичиж, ажил хаялтыг эхлүүлэх эсэх эмзэг нөхцөл байдал үүсээд байна.

Засгийн газар, Эрүүл мэдийн яамны зүгээс цалин нэмэхийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж уулзалтуудыг хийж, шийдвэрүүдийг гаргасан ба боломжит нөхцөл байдалдаа тааруулаад 15 хувиар үндсэн цалинг нэмээд цаашид үе шаттайгаар нэмэх боломжтой гэж байгаа юм. Хэдийгээр 15 хувь нэмнэ гэж байгаа боловч ур чадвар, ажилласан жил, зэргийн нэмэгдэл гэх мэт найм хүртэлх нэр төрлийн дагалдах нэмэгдлийг тооцуулахад 31 орчим хувиар цалин нэмэгдэх аж. Нэг эмч, эмнэлгийн ажилтан найман төрлийн нэмэгдлээс хамгийн багадаа 2-3 -ыг нь үндсэн цалин дээрээ нэмэгдүүлж авдаг байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар эрүүл мэндийн салбарын цалин хөлсөд дараах өөрчлөлтүүд гарсан байна. Үүнд:

2022 оны 107 болон 488 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын болон Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 8%-13%-иар 2 удаа;
2023 оны 241 дүгээр тогтоолоор 27%-45%-иар 1 удаа,
2024 оны 128 болон 238 дугаар тогтоолоор 6%-20%-иар 2 удаа тус тус нэмэгдүүлсэн байна.
2019 онтой харьцуулахад өнөөдрийн байдлаар ТҮЭМ /төрийн үйлчилгээний эрүүл мэнд/ зэрэглэл дунджаар 1.7-2.0 дахин, ТҮ /төрийн үйлчилгээ/ зэрэглэл дунджаар 1.8-1.9 дахин өссөн байна.



2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19