“Дансаа бүү ашиглуул” аян эхэллээ

Б. Пагамдулам
2025/10/28

Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсанаас 13,393 нь залилах гэмт хэрэг байжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3,366 нэгжээр буюу 33.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд залилах гэмт хэргийн 85.1 хувь буюу 11,402 нь цахим орчинд үйлдэгдсэн байна. 

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийг үйлдлийн аргаар нь авч үзвэл:

  • Бараа, үйлчилгээ захиалж бусдад залилуулах — 35% (3,654 тохиолдол)
  • Телеграммаар “даалгавар биелүүлэх” хэлбэрээр залилуулах — 0.7% (767 тохиолдол)
  • Бусдын цахим хаягийг ашиглан мөнгө гуйх — 0.6% (752 тохиолдол)
  • Бусад (сугалаа, валют солиулах зэрэг) — 20% (2,335 тохиолдол)

Цагдаагийн байгууллагаас цахим гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор 2023 онд “Цахим халдлага, залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс”-ийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” арга хэмжээг банк, санхүүгийн салбартай хамтран хэрэгжүүлж байна.

Энэхүү ажлын үр дүнд энэ он гарснаас хойш өнөөдрийн байдлаар иргэн, хуулийн этгээдэд учирсан 18.8 тэрбум төгрөгийн хохиролтой 2,318 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс:

  • 1,591 гомдол (68.6%)-д хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж,
  • 11.4 тэрбум төгрөг (60.6%)-ийн дүнтэй гүйлгээг царцаан,
  • 671 иргэн, хуулийн этгээдийн 1.33 тэрбум төгрөгийн хохирлыг прокурор, шүүхийн байгууллагатай хамтран нөхөн төлүүлсэн байна.

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн  мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүлж байна. 

Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах түншээр ажилладаг Монголын баримт шалгах төв энэхүү аяны оролцогчоор ажиллана. Тус төв нь Facebook, Instagram, Threads платформд түгж буй хуурамч мэдээллийг баримтаар шалгаж, үнэлгээ өгснөөр тухайн хуурамч мэдээллийн үзэгдэлтийг бууруулан, түгээсэн хэрэглэгч бүрд мэдэгдэл хүргүүлдэг автоматжуулалт ашигладаг. Ингэж хуурамч мэдээлэлд өртсөн хүн бүрд бодит үнэн мэдээллийг хүргэх зохицуулалтаараа цахим орчинд залилангийн шинжтэй оролдлогуудыг бууруулахад чухал хувь нэмрээ оруулах юм. 

Сүүлийн үед “Хусаад хож”, “Хаш чулуу”, “Азын хүрд” зэрэг урамшууллын тоглоом, Телеграм аппликейшн-ээр “Даалгавар биелүүлж мөнгөтэй болоорой” гэх мэт залилангийн уриа, мөн бараа, материал, өвс, мах, өвлийн хувцас, гэр ахуйн зүйлсийг хямд үнээр хүргэнэ гэж урьдчилгаа төлбөр нэхэх залилах хэрэг ихээр бүртгэгдэж байна.

Дансаа бүү ашиглуул” аяны хүрээнд иргэдийг цахим орчинд санхүүгийн гүйлгээ хийхдээ нэр, хаяг, байгууллагын итгэмжлэл, найдвартай байдлыг сайтар нягтлах, мөн өөрийн банкны дансаа бусдад ашиглуулахгүй байх зэрэг нөлөөллийн арга хэмжээ, бусад ажлыг иргэд, олон нийтэд хүргэхээр төлөвлөж байна.








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19