Нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа

Б. Пагамдулам
2025/10/30

Улсын Их Хурлын 2025 намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.10.30) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хуралдааныг удирдав.

Нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нийтийн өргөдлийг холбогдох Байнгын хороонд хуваарилсан. Тодруулбал, нийтийн өргөдөл, гомдлын цахим систем https://petition.parliament.mn-д 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Цогбадрах Батболд Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэг буюу “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, ... олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгуулах хуулийн төсөл санаачлах нийтийн өргөдлийг санаачилсан байна. Уг өргөдлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын 18 насанд хүрсэн 100467 иргэний санал авсан байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т “Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасны дагуу дээрх нийтийн өргөдлийг Төрийн байгуулалтын болон Өргөдлийн байнгын хороонд хуваариллаа. Байнгын хороод иргэний гаргасан өргөдлийг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг хүсэв.

Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналын талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурлын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, гишүүд үг хэлэх үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг ажлын гурван хоногийн завсарлага авсан юм. Тус завсарлагын хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Б.Пүрэвдорж гишүүн уг саналтай холбогдуулан үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүний албан үүргийг гүйцэтгэж байх үед аливаа гэмт хэргийг түдгэлзүүлэх агуулгатай энэ санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Хэргийг түдгэлзүүлэх” хэмээх 33.4 дүгээр зүйлийн зохицуулалтаар шийдэгдэхгүй, сунжрах эрсдэл үүсгэж байна хэмээгээд парламентын гишүүдийн нэр хүндийг унагах эрсдэлтэй учраас Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингээд Үндсэн хуулийн цэцэд Улсын Их Хурлаас хүсэлт гаргах тухай саналыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахаар товлосныг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж хойшлуулж, маргаашийн нэгдсэн хуралдаанаар явуулахаар болов. Үүгээр өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
1
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19