Г.Занданшатар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Б. Пагамдулам
2025/11/02

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.11.01/ Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж буй “Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийн явцтай газар дээр нь  танилцлаа. Дөрвөн сарын өмнө буюу өнгөрсөн 6-р сард  20 орчим хувийн гүйцэтгэлтэй байсан үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 50 гаруй хувьд хүрчээ. Ерөнхий сайдын албанд томилогдсон цагаасаа эхлэн газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад онцгой анхаарч, ажлыг эрчимжүүлсэн төдийгүй төлөвсөн хугацаанаас өмнө буюу ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт- Импорт банкны 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл дөрвөн багц ажлаас бүрддэг. Эхний багц ажлыг 2024 онд дуусгаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бусад багц ажил болох ДЦС болон технологийн байгууламж барих ажил барилга угсралтын шатандаа явж байна. Үйлдвэрийн түүхий эдийг тээвэрлэх 527 км урттай газрын тос дамжуулах хоолойн төсөл 89.4 хувийн гүйцэтгэлтэй.

Засгийн газраас үйлдвэрийн түүхий эдийн хангамж, хүрэлцээ болон Ширээт дэд станцыг хүчин чадлыг 25МВт болгон өргөтгөх ажил гээд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, онцгой анхаарч ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэллээ. Тэрбээр стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажилд санаатай болон санамсаргүйгээр саад учруулсан үйлдэлтэй тэмцэнэ. Энэ бол улс орны эрх ашгийн эсрэг үйлдэл. Тиймээс бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгах төлөвлөгөөт хугацаа 2027 оны 12 дугаар сар. Харин ашиглалтад оруулах хугацаа нь 2028 он. Энэтхэгээс Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве “Хоёр улсын хүчин чармайлтаар хугацанаас нь өмнө ашиглалтад оруулна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Том төсөлд том саад тулгамддаг юм байна. Гэхдээ тулгарсан асуудлыг шийдвэрлээд шуурхай явж байна” гэв.  Төслийг хугацаанаас нь өмнө дуусгахын тулд ажилтнуудын визийн асуудалд анхаарч өгөхийг Энэтхэгийн тал хүслээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, орчин үеийн стандартын шаардлага хангасан /Евро V стандарт/ 834 мянган тонн диель, 396 мянган тонн авто бензин /95 октантай/, 80 мянган тонн  онгоцны түлш /Jet A1/, 27 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 17 мянган тонн зуухны түлш үйлдвэрлэнэ. Нэг үгээр Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг дотооддоо, өөрсдөө үйлдвэрлэдэг болно. Өөрөөр хэлбэл, дотоодын нефтийн бүтээгдэхүүнийхээ 50-100 хүртэл хувийг дотоодоосоо хангана гэсэн үг. Мөн 1500 ажлын байр шинээр бий болох юм.



1
angry
0
care
2
haha
11
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19