Цаг агаарын урьдчилсан мэдээ

Б. Пагамдулам
2025/11/02

 Арваннэгдүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас: 11 дүгээр сарын 02-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 03-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд нутгийн зарим газраар, 07-09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 03, 06-нд ялимгүй цас орно. 

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 03, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.

 07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19