Арванхоёрдугаар сарын 15-аас хойш угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй

Б. Пагамдулам
2025/11/06

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Тус төв нь нийт 500 гэрээт ажилтантай. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын өрх бүхий 112 хороо байдаг бөгөөд нэг хороонд дунджаар дөрвөн гэрээт ажилтан ажилладаг. Угаар аюултай хэмжээнд хүрсэн айлын мэдээлэл төвийн дэлгэцэд автоматаар гарч ирдэг.  Үүний дагуу угаарын хий ялгарсан тохиолдол бүрд холбогдож, зөвлөгөө өгдөг. Шаардлагатай тохиолдолд газар дээр нь очиж ажилладаг. Мөн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс зуух, яндан, пийшингийн хөөлөлт болон засвар үйлчилгээг үзүүлдэг. Иргэд эдгээр үйлчилгээг авахын тулд 7011-9411 дугаарын утсаар холбогдон дуудлага өгч болно. Пийшингийн засвар хийлгэх иргэд материалын зардлаа өөрсдөө гаргана. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээжүүд, өндөр настнуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг аж.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллах үеэр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Иргэд утаа гараагүй байхад дохиолол дуугарч байна гэж андуурч угаар мэдрэгчээ унтрааж болохгүй. Энэ жилээс алсын зайн хяналттай, батерейгаар ажилладаг ухаалаг угаар мэдрэгчийг нэвтрүүлсэн. Нийслэлийн хэмжээнд нийт 176 мянган гал түлдэг өрх бүртгэлтэй байна. Үүнээс 131 мянган өрхөд ухаалаг угаар мэдрэгч суурилуулсан. Гэсэн ч 17 мянган айл өрх угаар мэдрэгчээ унтраасан байдалтай байна.  Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтнууд тухайн айлуудтай холбогдож, шаардлагатай тохиолдолд гэрт нь очиж мэдрэгчийг асаах зөвлөмж өгч байгаа. Угаарын хий нь амт, өнгө, үнэргүй тул мэдэгдэхгүйгээр хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг. Иймээс иргэд өөрийн мэдрэмжээр бус, угаар мэдрэгчийн дохиололд тулгуурлан аюулгүй байдлаа хангах ёстой. Хэрэв угаар мэдрэгч дуугарсан бол яаралтай гадаа гарч, цэвэр агаар амьсгалах хэрэгтэй. Түүнчлэн есдүгээр сарын 15-аас хойш төвийн ажилтнууд 106 мянга гаруй айл өрхөөр орж, зуух, яндангаас үүдэлтэй угаартах эрсдэл байгаа эсэхийг шалгасан. Шалгах явцад угаартах гол шалтгаан нь зуух, яндангийн битүүмж алдагдсанаас үүсэж байна.  Нийслэлийн хэмжээнд гал түлдэг 172 мянган айлын 80 мянга орчим нь зуухны битүүмжийн асуудалтай байсан. Мөн иргэд түлш асаж дууссан, зуух хөрсөн гэж андуураад сойлтоо хаадаг нь угаартах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Сойлтыг ямар ч нөхцөлд хааж болохгүй. Мөн Хотула аппликэйшныг угаарын хий мэдрэгчтэй холбон, арванхоёрдугаар сарын 15-аас хойш угаар мэдрэгчээ унтраасан айл өрхөд түлш борлуулахгүй. Угаар мэдрэгчээ зайлшгүй асаасны дараа түлшээ авах боломжтой юм” гэв.


2
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 15 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19