Х.Ганхуяг: Төсвийн ерөнхийлөн захирагчдын зардлыг бүх шатанд нь танаж багш, эмч нарын цалин, тэтгэвэр нэмэх саналыг боловсруулсан

Б. Пагамдулам
2025/11/06

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРОО 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙН ГУРАВДАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙЛЭЭ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, төсвийн ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд багш, эмч нарын цалингийн нэмэгдэл ахмад настны тэтгэврийн нэмэгдэл зэрэгт онцгой анхааран ажиллаж байна. Төсөв өргөн барьснаас хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хөндөгдсөн тул төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлаас танах замаар нэмэгдлийг шийдэх саналуудыг ажлын хэсгийн гишүүд боловсруулж байгаа.
Өөрөөр бол Төсвийн ерөнхийлөн захирагч бүр 2026 онд хүрэх төлөвлөгөөнөөсөө 10 хувиар хойшоо ухарч байж, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлүүд гарч ирж байгаа юм.
Зардал бууруулах чиглэлд нийслэл, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 6.0 хувиар, бусад төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг 12.8 хувиар бууруулах, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарим урсгал зардлыг 2025 оны түвшинд барих, тэвчиж болох зарим зардлуудыг хойшлуулах, хөрөнгө оруулалтын төслүүдийн хувьд улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөтэйгөө уялдаагүй зарим төслүүдийг хасах, 2027 он болон дараа онууд руу шилжих төслүүдийн санхүүжилтийг тодорхой хувиар бууруулах, зарим салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулах, зэрэг зарчмыг баримталсан.
Харин зардал нэмэгдүүлэх чиглэлээр урсгал зардлын гүйцэтгэлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн байгууллагад ажиллагсдын цалин, төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилчдын цалин болон өндөр насны тэтгэвэр, халамжийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр санал оруулж байна.
Түүнчлэн ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагаас албан бичгээр ирүүлсэн санал тус бүрийг судалж, хуралдаанаар хэлэлцсэнийг онцлон хэлье.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 15 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19