Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан боллоо

Б. Пагамдулам
2025/11/12

Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.11.12)-ийн хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг баталж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, технологийн санал боловсруулах Ажлын хэсэг байгууллаа.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалнуудаас бүрдсэн уг Ажлын хэсэг саналаа 2025 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагад танилцуулах юм.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д зааснаар сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлсон захиалгыг Сонгуулийн ерөнхий хороо баталж, түүнийг үндэслэн сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлсэн технологийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан байгуулдаг.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Улсын Их Хурал, Ерөнхийлөгч болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг Улсын Их Хурлын шийдвэрээр хэрэглэж байгаа. 2012 оноос хойш хэрэглэж байгаа санал тоолох төхөөрөмж анхны өртгөө бүрэн нөхсөн, шинэчлэх шаардлагатай талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагууд 2018, 2022 онд гаргасан. Сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, өөрийн орны нөхцөл байдалд нийцүүлсэн технологийн санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэснээр гурван мянган санал тоолох төхөөрөмж шаардлагатай байгаагаас 2023 онд 507 төхөөрөмжөөр нөхөн бүрдүүлэлт хийсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуулиас өмнө санал тоолох төхөөрөмжийн нөхөн бүрдүүлэлтийг бүрэн хийх шаардлагатай талаар холбогдох баримтыг Сонгуулийн ерөнхий хороо холбогдох яам, Улсын Их Хуралд хүргүүлээд байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 7 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 12 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 15 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19