“Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

Б. Пагамдулам
2025/11/13

Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахаар Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Зунжин худалдааны төвийг хотын төвтэй, Яармагийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд бүрэн шинжилгээ хийж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 22.4-р заалтын дагуу 2025.09.29-нөөс 2025.10.29-ний өдрүүдэд “Улаанбаатар Трам” төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийн оролцоог судлах зорилгоор олон нийтэд саналын урилга хүргэсэн. Энэ хугацаанд хувийн хэвшлийн оролцогчдоос 4 санал ирүүлжээ.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь улсад болон татвар төлөгчдөд ямар үнэ цэнэ, үр ашиг авчрах эсэхийг бүрэн шинжилгээгээр баталгаажуулдаг. Тодруулбал, хувийн хэвшлийн хөрөнгө, шинэ технологи, чадварлаг менежментийг ашиглан төслийг илүү хурдан, чанартай хэрэгжүүлэх боломжийг тооцдог. Цаашид, "Улаанбаатар Трам" төслийн бүрэн шинжилгээний дүнд сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлах юм. “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь нийтийн тээврийн шинэ шийдлийг богино хугацаанд, чанартай, үр ашигтайгаар нэвтрүүлэх стратегийн оновчтой хэлбэр юм. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19