Л.Оюун-Эрдэнэ: Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой

Б. Пагамдулам
2025/11/15

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт  өнөөдөр /2025.11.15/ үргэлжилж байна.   Монгол Ардын Намын дарга асан, Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв. 

“Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж  томсгосон тойрог, холимог тогтолцоогоор  өрсөлдөж, 126 гишүүнтэй анхны парламентад олонхийн суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй Монгол Ардын Намаа  нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа  түүчээлж чадлаа. Энэ нь 2024 онд дэлхийн 70 гаруй улсад улс төрийн сонгууль болсноос ардчилсан тогтолцоотой улсад эрх баригч нам ялалт байгуулсан цорын ганц тохиолдол бол Монгол Ардын Намын ялалт байсан. Тийм учраас 2024 оны сонгууль олон улсад туйлын өрсөлдөөн өндөр болсны тод илэрхийлэл юм. 

Мөн орон нутгийн  14 аймагт ялалт байгуулж, нийслэл Улаанбаатар хотод үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ ялалт бол ард түмний сонголт бөгөөд намын 30 дугаар их хурлаас сонгогдсон намын удирдлага, бага хурал, Удирдах зөвлөл, намын анхан шатны байгууллагын бодит үр, намын Их хурлаас дэвшүүлсэн хэрэгжүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжсэн ард түмний итгэл юм” хэмээн онцлов.  Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 21 жилийн хугацаанд талцан маргасан Гашуунсухайт-Ганц модны төмөр замын боомтын хил холболтын асуудал эцэслэн шийдвэрлэж,  1964 оноос хойш судалгааг нь эхлүүлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зээлийн гэрээ эцэслэн батлагдаж, бүтээн байгуулалтын ажил эхэлж, 1997 онд анхны судалгаа  нь хийгдсэн Монгол-Францын хамтарсан ураны төслийг УИХ-аар батлуулан хэлэлцүүлж,  гурав дахь хөрш оронтой “Оюутолгой”-н төслөөс хойш байгуулсан хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж чадсан билээ.  Боомтын сэргэлтийн хүрээнд Замын Үүд-Боомтын хүчин чадал дөрөв дахин, Гашуунсухайт боомтын хүчин чадал хоёр дахин, Алтанбулаг боомтын хүчин чадал дөрөв дахин, Сүхбаатар-Боршоо боомтын хүчин чадал 3.5 дахин нэмэгдсэнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэндчилгээндээ дурдлаа.  Тэрбээр “Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой.  Тийм ч учраас Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. Монгол Ардын Нам эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна.

Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт би итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье.  Би бүх талаар дэмжиж ажиллах болно” хэмээв.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19