Л.Энхбаатар: “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л. Ганбаатар улс төрийн томилгоогоор ирсэн

Л.Бямбажав
2025/11/17

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр  томилогдсон Лүүлүүгийн Ганбаатар томилогдон ажиллаж байгаа. Түүнийг мэргэжлийн бус холбогдох хууль тогтоомжийг зөрчин томилдогдсон гэх шүүмжлэл бий.

Энэ асуудлаар тус үйлдвэрийн дунд шатны удирдлагууд болон ажилтнууд Засгийн газрын хэмжээнд асуудлыг тавина гэдгээ илэрхийлж эхэллээ.

Энэ талаар “Цемент шохой” ХХК-ийн Үйлдвэрчний хорооны дарга Л.Энхбаатартай ярилцлаа.

Тэрбээр “Цемент шохой” ХХК-ийг төрд авснаас хойш засаглалын хямрал үүсч, нэр хүнд нь унаж байна. 10 мянга гаруй хүний амьдрал авч яваа энэ үйлдвэрт сонгон шалгаруулалтгүй улстөрийн томилгоогоор дахин гүйцэтгэх захирал томилсон явдлыг эсэргүүцэж ажилтнууднаас бичгээр болон амаар гомдол ирж байгаа. Сүүлд захирлаар ирсэн Л.Ганбаатар мэргэжил, мэргэшил боловсролоо ил болгох ёстой” гэдгийг онцолсон юм.

“Цемент шохой” ХХК дээр үүсээр байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө үү?

Хөтөлийн “Цемент шохой” ХХК 40 жилийн түүхтэй. Энэ хугацаанд Монголын барилгын салбарт, бүтээн байгуулалтанд маш их тусаа үзүүлсэн өндөр ач холбогдотой байгууллага. Монголын анхны цементийн үйлдвэр шүү дээ. Энэ үйлдвэр анх төрд байсан. Зах зээлийн хүнд нийгмийн үед хувийн хэвшилд шилжсэн. 2022 онд эргээд төрийн мэдэлд шилжсэн л дээ. 

Төрд шилжсэнээс хойш компанийн маань нэр хүн унасан. Гэхдээ эгэл жирийн ажилтнууд, хамт олны маань нэр хүнд унаагүй. Харин манай компанийг удирдаж байгаа хүмүүс улстөрчдийн, намын томилогоогоор ирж, удирдлагаар хангаж чадаагүйгээс өнөөдрийн асуудал үүссэн.

2022 оноос хойш дөрвөн захирал солигдож байна. Гурван жилд дөрвөн Гүйцэтгэх захирал солигдох хугацаанд засаглалын хямрал буюу удирдлагын бүтцэд тогтворгүй байдал үүссэн. Удирдлагын тогтворгүй байдлаас хамаарч ажилтнуудын сэтгэл санаа, компанийн өр шир, компанид оруулах хөрөнгө оруулалт, компанид орж ирэх ашиг орлогод сөрөг үр дагаврууд гарсан.

Шинэ захирал ирээд бизнес төлөвлөгөөнөөс нь эхлээд хамаг юмыг өөрчлөөд явдаг болсон. Тийм учраас төр засаг, Эрдэнэс Монгол компани, Үйлдвэрчний эвлэл зэрэг байгууллагад үе шаттайгаар манай компанийг мэргэжлийн тогтвортой удирдлагаар хангаж өгөөч гэсэн хүссэн шаардлагыг удаа дараа хүргүүлж байгаа. 

Бид маш энгийн тодорхой зүйл хүсч байгаа. Удирдлагыг хууль журмаа бариад нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож өгөөч гэж байгаа.  

Сүүлд ирсэн Л.Ганбаатар мөн л сонгон шалгаруулалтгүй томилогдсон. Түүнийг УИХ-ын гишүүн, сайд Ч.Ундрамын бие төлөөлөгч, сонгуульд нь тусалж байсан шалтгаанаар ирсэн гэж байгаа. Үйлдвэрийн ажилтнууд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

Цемент үйлдвэрлэнэ гэдэг чинь химийн процесс явагдаж байгаа шүү дээ. Шатаана, бутална, бусад хийц металиуд холилдоно. Эцсийн бүтээгдэхүүн бий болоход 700 гаруй ажилтны хөдөлмөр шингэдэг.
Хөтөл 10 мянга гаруй хүн амтай. Энэ үйлдвэрээс орон нутгийн хөгжил шууд хамаарч байгаа. Энэ олон хүний амьжиргааг авч явж байна шүү дээ.

Сүүлд томилогдож ирсэн Л.Ганбаатар гэж хүний хувьд ажлаа аваад хагас сар болж байна. Сонгон шалгаруулалтгүй томилогдож ирсэн.

Энгийн ажлитнууд ч мэргэжлийнхээ дагуу ороод хоёр сар туршлагажиж байж жинхэлдэг. Гэтэл удирдлага нь нэг улстөрчийн нөлөөгөөр тракторчин хүн ирж байна. Улсдаа ганц төрийн өмчит үйлдвэрээ мэргэжлийн удирдлагаар хангах дээр Засгийн газар анхаарал хандуулаасай. Ажилтнууд үүнийг л хүсэж байна. 

-Төрийн өмчид шилжсэнээс хойш сонгон шалгаруулалтгүй удирдлага томилж ирсний уршиг яаж гарав?

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийн горим алдагдуулахгүй байх тал дээр ажил олгогч буюу Гүйцэтгэх захирал нь хянаж байх ёстой. Үүнийгээ ч мэдэхгүй, дотоод үйл ажиллагаагаа хянаж чадахгүй байгаагаас хамтарч ажиллаж чадахгүй байна. 

Худалдан авах ажиллагаа, бизнес төлөвлөгөөгөө ТУЗ-тайгаа зөвшилцөж чадахгүй, үйлдвэрийн үйл ажиллагаагаа ч танилцуулж чадахгүй байгаагаас харилцагч хэрэглэгч нартайгаа ажиллаж чадахгүйд хүрсэн. Үүнээс болж компанийн нэр хүнд унаж ирлээ. 

ТУЗ-тайгаа хамтраад үйлдвэр технологийн нөхцлөө яриад ойлголцоод явбал үйлдвэр алдагдалтай ажиллахгүй. 

Цаашид та бүхэн ямар арга хэмжээ авч ажиллах вэ?

Үйлдвэрийн ажилтнуудаас амаар буюу бичгээр олон гомдол ирж байгаа. Үүнийг хангуулахын төлөө явна. Л.Ганбаатар мэргэжил, мэргэшил, боловсролоо хамт олондоо ил болго. 

Улстөрийн томилгоор ирж болдог юм уу. Үүнийгээ хууль нийцүүл. Нээлттэй сонгон шалгаруулалтанд ор. Бид ажилчин ангийнхаа эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Үүнийгээ л хийнэ. Удахгүй өвлийн сул зогсолтын үе эхэлнэ. Энэ үед цалин хөлс, их засварын бэлтгэл хийгдэж байгаа эсэхийг хэвлэлүүд тодруулаасай гэж хүсч байна.



1
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 16 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 19 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 19 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 21 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 22 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19