"Эцэг эхийн хурал" эвентэд урьж байна

Л.Бямбажав
2025/11/17

Эцэг эхийн хурал эвэнтийг энэ сарын 20-нд IMAX Urgoo Cinema-д 18:00 цагт нээхээр зохион байгуулагчид бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Тус эвент нь аав, ээжийн оролцоо хүүхдийн хөгжил, сурлагын амжилт, нийгмийн идэвхтэй байдал болон ирээдүйн карьер төлөвшилд ямар чухал нөлөөтэй болохыг хамтдаа хэлэлцэх, туршлага солилцох, хамтын оролцоог дэмжих зорилготой.

“Шинэ үеийнхэн юугаараа өөр байна вэ?”,  “Тэд ондоо сэтгээд байна уу?”,  “Шинэ боловсролын систем бидэнд хэрэгтэй болсон уу?”,  “Хүүхдээ хэрхэн сэтгэлзүйн дархлаатай өсгөх вэ?”“Гэр бүлийн сэтгэл зүй”, Хүүхэд хүмүүжлийн цагаан толгой гэж бий юу?, “Дэлгэцийн хамааралтай энэ цаг үед хүүхдийнхээ хүүхэд насыг хэрхэн хамгаалах вэ?” гэх мэт олон чухал асуултад нэгэн дор хариулт авах боломжийг энэхүү эвент танд олгоно.

Хэрэв та хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд илүү хариуцлагатай оролцохыг хүсдэг бол энэ хурал танд зориулагдсаныг дуулгахад таатай байна.

Эвентийг Ондо ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мандуул хөтлөн явуулах бөгөөд эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх, шинэ сэтгэлгээ түгээх илтгэлүүдийг дараах зочид тавина:

            •           Ө.Үнэнбүрэн – “Иргэн та баялаг” сангийн тэргүүн

            •           П.Мөнхсайхан – Gate үүсгэн байгуулагч

            •           Д.Эрдэнэсувд – Hasui Creative үүсгэн байгуулагч

            •           Т.Бямбатогтох – Гэр бүл судлаач, сэтгэлзүйч

            •           Т.Навчаа – Хүүхдийн эмч

            •           Э.Сүндарь – Боловсрол судлаач

Мөн энэ үеэр Ө.Үнэнбүрэн Дэниэл Койлын “Авьяасын нууц” номын орчуулгын нээлтээ хийхээр төлөвлөжээ.  





0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19