Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийн батламжийг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо

О.Шүрэнцэцэг
8 цагийн өмнө

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархалын өдөр”-өөр Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвийн батламжийг гардуулах ёслолын арга хэмжээг Чингис хаан Үндэсний музейд зохион байгууллаа. 

Ёслолын арга хэмжээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын дарга Б.Батцэцэг оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад 2023 онд бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, Хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өв, Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2024 онд бүртгэгдсэн “Монгол нүүдлийн зан үйл”, “Наурыз” өв, Дэлхийн дурсамж хөтөлбөрийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад 2025 онд бүртгэгдсэн “Хүйс толгойн хөшөөний бичээс”, “Дээрээс тогтоосон дүрсийн тус бүрийг бүртгэсэн бичиг” өвийн батламжийг дээрх өвүүдийн судалгааны ажлыг зохион байгуулж, номинацийн материалыг бэлтгэн, ЮНЕСКО-д бүртгүүлэхэд оролцсон төрийн байгууллага, эрдэмтэн судлаачдын төлөөлөлд гардууллаа.   

• Өнөөдрийн байдлаар манай улс Дэлхийн өвийн жагсаалтад соёлын ангиллаар 4 өвийг, Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 17 өвийг, “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын болон бүс нутгийн баримтат өвийн жагсаалтад 10 өвийг тус бүр бүртгүүлээд байна. Энэ бол Монгол хүн бүрийн үндэсний бахархал, нэгдмэл үнэт зүйлийн нэг хэсэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19