Мөсөнд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ

Ц.Цэрэнбадам
2025/11/25

Сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд зам, цаг агаарын нөхцөл хүндрэснээс үүдэн иргэд осолд өртсөн тухай дуудлагууд Онцгой байдлын байгууллагад дараалан иржээ. Тухайлбал, 2025 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Мянгад сумын нутагт зорчиж явсан гурван зорчигчтой суудлын автомашин мөсөнд цөмөрсөн тухай дуудлага бүртгэгджээ.  Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийнхан очиход иргэн Г-ийн Toyota Town Ace автомашин нуурын эргээс 800 метрийн зайд мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргажээ.

Түүнчлэн арваннэгдүгээр сарын 24-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт зургаан зорчигчтой суудлын автомашин цасанд суусан дуудлага бүртгэгдсэн байна. Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход иргэн А-ын Toyota Prius-41 автомашин цасанд суусан байсныг татан гаргаж, хөдөлгөөнд оруулжээ. Мөн Дундговь аймгийн Луус сумын Буянт багийн орчимд нэг автомашин цасанд суусан дуудлага ирсэн байна. Алба хаагчид очиход иргэн С-ийн Toyota Prius-30 загварын, 3 зорчигчтой автомашин цасанд суусан байсан бөгөөд ажиллаж татан гаргажээ.

Онцгой байдлын байгууллага иргэдийг өвлийн цагийн нөхцөл байдал хүндэрч буйтай холбогдуулан цас, мөсөн дээр зорчихдоо болгоомжтой байх, шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг анхааруулж байна.


1
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19