Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тажикистан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
2025/11/25

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр /2025.11.25/ Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ибодзода Хайруллог хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол Улс Төв Азийн орнууд, тэр дундаа Тажикистантай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг онцолж, хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээ тогтмол болж, хамтын ажиллагаа бодит агуулгаар өргөжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Тэрээр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг дурдан, цаашид хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Монголын тал нээлттэй гэдгийг онцолсон юм.

Элчин сайд Ибодзода Хайрулло хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахыг онцлон, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдэв.

Эх сурвалж: ГХЯ


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19