Ардчилсан нам "Новекс" нэртэй шинэ клубтэй боллоо

Ц.Цэрэнбадам
2025/11/28

Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах, намын залуу боловсон хүчнийг бэлтгэх, ардчиллын үзэл санаа, үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Новекс” клуб шинээр үүд хаалгаа нээлээ.

 “Новекс” клубыг үүсгэн байгуулагч, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний бодлогын хорооны гишүүн Э.Галбадрал нээлтийн үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ: “2016 оноос хойш салхи оруулаагүй намын үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод болгох зорилготой болохыг онцолж, клубын гишүүнчлэл нь залуу үеийн төлөөллийг багтаасан эрдэмтэн, судлаач, инженер, эдийн засагч, хуульч, өмгөөлөгч, бизнес эрхлэгчдээс бүрдсэн байхыг онцоллоо.

Үүнээс: 

9 гишүүн нь эрдэмтэн, судлаач, доктор, профессор;

 9 гишүүн нь инженер, зохион бүтээгч, инновацын салбарын төлөөлөл; 

9 гишүүн нь боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөлөл; 

9 гишүүн нь байгалийн шинжлэх ухааны салбарын төлөөлөл; 

9 гишүүн нь хүнс, хөдөө аж ахуйн салбар, баялаг бүтээгчдийн төлөөлөл; 

9 гишүүн нь түүх, соёл, улс төр, философийн салбарын төлөөлөл; 

9 гишүүн нь эдийн засагч, банк, санхүүгийн байгууллагын төлөөлөл; 

9 гишүүн нь хуульч, эрх зүйч, өмгөөлөгч нарын төлөөлөл; 

9 гишүүн нь хувийн хэвшил, томоохон татвар төлөгч аж ахуйн нэгжийн төлөөлөл байна" гэлээ.

Тус клубын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Ардилсан намын дэд дарга Ш.Жандос, Т.Пүрэвхатан, Ардчилсан намын нарийн бичгийн дарга Н.Гансүх, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 78 гишүүн, эрдэмтэн доктор, бизнес эрхлэгчид, салбар салбарын шинэ залуу бизнес эрхлэгч залуучуудаас бүрдсэн 30 гаруй төлөөлөл нийт 108 гишүүн оролцлоо.


0
angry
1
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19