Утааг бууруулахаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар танилцууллаа

Л.Бямбажав
2025/11/30

НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаан өнөөдөр болж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үе шаттай ажлууд төлөвлөж гүйцэтгэж буй. Тухайлбал, айл өрхүүдийг хийн болон цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, бусад эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлж, гэр хорооллын янданг буулгана. 

Энэ хүрээнд энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг дулаалж, үргэлжлүүлэн хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд 2026 онд 50 гаруй мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хий болон цахилгаан, сэргээгдэх, бусад эрчим хүчний эх үүсвэрт холбохоор төлөвлөсөн. Түүнчлэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг газар чөлөөлөлтөөс нь эхлэн амжилттай хэрэгжүүлж байна. Хагас коксон шахмал түлшийг лабораторийн шинжилгээнд хамруулж, “Тавантолгой түлш” ХХК-д зургаан удаа шалгалт хийж, үр дүнд нь уг түлш стандартын шаардлага хангаж байгааг тогтоосон. Мөн гэр хороолол, авто зам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 байршилд агаар бохирдуулах бодисын агууламжийг автомат багажаар тодорхойлж, 425 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг иргэдэд нийлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 117 мянган угаарын хий мэдрэгч айл өрхүүдэд суурилуулсан бөгөөд угаарын хий мэдрэгчийн дохиоллын дагуу 45.5 мянган өрхийн дуудлагад очиж, 91 мянган иргэнд анхны тусламж үзүүлж, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэн зөвлөмж хүргэн ажиллаж байна. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 25.900 иргэнд гарын авлага, зөвлөмж хүргэж, цахим мэдээллийн сувгаар 400 гаруй мянган иргэнд мэдээлэл түгээсэн талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин НИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны үеэр танилцууллаа. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариуллаа. 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19