АН БҮЛЭГ:Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбоотой зөрчил орон нутагт их байна

Ц.Цэрэнбадам
2025/12/01

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар орон нутагт төрийн албаны хууль бус томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Булган, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн шийдвэртэй холбоотой зөрчил их байгааг орон нутагт байгаа төлөөлөгч нар хэлж байна.

Ардчилсан нам энэ асуудлыг хүлээн авч тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй бөгөөд нэг намын дарга албан бичиг өгснөөр Төрийн албаны зөвлөл хууль бус шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй талаар онцлов.

Уг асуудлыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэмэлт мэдээлэл гаргуулж, дахин авч хэлэлцэхээр 7 хоногоор хойшлуулав.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтын хэрэгжилтийн байдлыг судлан үзэх, тухайн хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн мэдээллийг сонсохоос гадна орон нутагт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар санал бодлоо илэрхийлэв.


0
angry
0
care
1
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 8 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 14 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19