Нийслэлийн төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөжээ

Ц.Цэрэнбадам
2025/12/03

НИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны хуралдаан өнөөдөр /2025.12.02/ боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг үргэлжиллээ. НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны дарга Ж.Сандагсүрэн хэлэлцэх асуудлыг танилцуулав. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай хийлээ.

Ирэх оны нийслэлийн төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.495.9 их наяд, суурь зарлагыг 2.616.8 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ. Ингэхдээ Нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувийг татвар, 17.3 хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд зарлагын 35.1 хувийг урсгал зардалд, 46.7 хувийг хөрөнгийн зардалд, бусад гэсэн байдлаар зарцуулах байна.

Тухайлбал, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт борооны ус зайлуулах шугам сүлжээ ний 15.1 км, 12 байршилд тавихад 12.6 тэрбум төгрөг, Ганц худаг орчмын үерийн хамгаалалт хийх 3.9 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр баригдах дэд станцын ажилд 2 тэрбум төгрөг, гэрэл цахилгаангүй, хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангахад 10 тэрбум төгрөг, гадаадын зээл тусламжаар хэрэгжих төслүүдийн нийслэлийн хариуцах хөрөнгө оруулалтад 59.4 тэрбум төгрөг зарцуулах байна. Орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөг тусгасан бөгөөд олон нийтээс гудамж талбайн камержуулалтыг нэмэгдүүлэх, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлэх, үерийн хамгаалалтын суваг шуудуу хийх, засах болон бусад саналууд иржээ.

Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүдийн зүгээс алслагдсан Багахангай, Налайх зэрэг дүүргүүдийн нэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай төсвийг суулгаагүй, зарим өндөр дүнтэй төсөл, хөтөлбөрөөс шилжүүлж гаргах зэрэг саналуудыг илэрхийллээ. Мөн өмнөх жил эхлүүлсэн дүүрэг, орон нутгийн хэмжээнд хийгдэж буй зарим ажлыг үргэлжлүүлэх төсөв хөрөнгийг зайлшгүй суулгах шаардлагатай байгаа талаар онцоллоо. Улмаар хорооны гишүүд хэлэлцэж буй асуудлыг НИТХ-ын ээлжит бус VIII хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА


3
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 8 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 14 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19