Нийслэлийн хэмжээнд 2355 хүн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажил хийж байна

Ц.Цэрэнбадам
2025/12/04

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвд УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн болон холбогдох албаныхан ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний 48 ААНБ-ын нийт 2355 ажилтан 776 машин техниктэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, замыг цэвэрлэж байна.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Нийслэлийн есөн дүүргийн зам талбайн арчилгаа үйлчилгээг хариуцан ажилладаг байгууллагуудад хяналт, шалгалт зөвлөн туслах зорилгоор ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 14 орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, 34 хувийн хэвшлийн байгууллага 15 сая ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажилладаг. Харин Хан-Уул дүүрэгт орон нутгийн өмчит дөрвөн байгууллага, 10 хувийн хэвшлийн компани цэвэрлэгээ үйлчилгээ хариуцан ажиллаж байна.

Тус компаниуд нийт 3.8 сая ам метр талбайг цэвэрлэдэг. Нийслэлийн Засаг дарга 2024-2025 онд парк шинэчлэлт хийсэн. Үүний хүрээнд энэ онд 170 орчим техник, хэрэгслийг дүүргүүдэд хүлээлгэж өгсөн. Мөн байгальд ээлтэй, хурдан уусдаг, онгоцны буудлуудад хэрэглэдэг бодисыг авах шаардлагыг дүүргүүдэд тавьсан. Улаанбаатар хотын Захирагчийн алба ч ийм бодисын нөөц бүрдүүлсэн” гэв.

Хан-Уул дүүргийн менежер Ц.Эрдэнэбаатар ”ХУД-ийн Тохижилт үйлчилгээний төв Чингисийн өргөн чөлөө, Наадамчдын зам, Архивчдын гудамжийг хариуцан ажилладаг. Түгжрэл ихтэй үед авто замын нэгдүгээр эгнээг хааж, зам цэвэрлэхэд хүндрэлтэй байдаг.

Иймээс үүрээр болон орой гэсэн хуваарийн дагуу зам талбайн цэвэрлэгээг хийдэг. Мөн түлшний хомсдол тулгамдсан асуудал болж байна. Өнгөрсөн шөнө түлшний хомсдолоос шалтгаалж зарим байгууллага цас цэвэрлэгээний машинаа гаргаж чадаагүй гэсэн мэдээлэл ирсэн. Бид алдаа, дутагдалтай ажилласан байгууллагуудад хяналт, шалгалт хийгээд явж байгаа.

Манай дүүрэгт цас цэвэрлэгээний техник хангалттай байна. Мөн дүүргийн хөрөнгө оруулалтаар орон нутгуудад техник авч өгсөн” гэлээ.

Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төвийн захирал В.Мөнх-Эрдэнэ “Энэ жил манай дүүрэг 300 тонн давс, 200 тонн бодис худалдан авсан. Өнөөдрийн байдлаар 160 тонн давс, 150 тонн бодисын үлдэгдэлтэй байна. Нарийн ширхэгтэй, хог шороогүй, хурдан уусдаг бодисыг хэрэглэж байгаа. Өдөр, шөнийн ээлжээр цэвэрлэгээ хийж, давс, бодис цацдаг” гэсэн юм.

Мөн энэ үеэр УБЗАА–ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн 2024-2025 онд худалдан авалт хийсэн техникүүдийг дүүргүүдэд ашиглалтын гэрээ буюу эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хүлээлгэж өгсөн. Үүнээс хуримтлагдсан хөрөнгөөр гар багаж худалдан авах ажиллагааг зарласан. Мөн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар нийтийн эзэмшлийн зам талбайн зааварчилгааг баталсан. Уг зааварчилгааны дагуу цэвэрлэгээний нарийн зааварчилгааг мөрдөн ажиллана гэв.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 8 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 14 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19