Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ

Л.Бямбажав
2025/12/06

Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан тус улсад суугаа Элчин сайдын яам Софи хот дахь Болгарын үндэсний музейн Их танхимд хүндэтгэлийн үйл ажиллагаа болов.

Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Болгарын  Ардын их хурлын  гишүүн, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга, Байнгын хорооны дарга Росица Кирова, Шадар сайд бөгөөд Тээвэр, харилцаа холбооны сайд Гроздан Караджов, Гадаад хэргийн дэд сайд Николай Павлов нар хүндэтгэлийн үйл ажиллагааг нээсэн бөгөөд 75 жилийн ойн ёслолд 200 орчим зочин, төлөөлөгч оролцжээ. 

Үүнээс гадна Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Саянаа, Болгарын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Д.Недялков нар “Олон улсад авто замаар ачаа, зорчигч тээвэрлэх тухай Монгол, Болгарын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Агаарын харилцааны тухай Монгол, Болгарын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2025 оны 166 дугаар зарлигаар Болгарын Ардын их хурлын гишүүн, Болгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Росица Любенова Кироваг “Найрамдал медаль”  шагнасныг Элчин сайд Л.Саянаа гардуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төв архив, Болгарын Архивын агентлаг, МОНЦАМЭ агентлаг хамтран  “Монгол-Болгарын дипломат харилцааны түүх”, “Орчин цагийн Монгол”, эртний монголчуудын хадны сүг зургийн “Сая сая өдрүүд” сэдэвт цомог,  гэрэл зургийн үзэсгэлэнг Болгарын ард түмэнд танилцуулсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19