GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

Л.Бямбажав
2025/12/08

Хүүхэд бүр аюулгүй, халуун дулаан орчинд хайрлагдаж, сонсогдож, ойлгогдох эрхтэй билээ. Харин өнөөгийн завгүй амьдралд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ дотоод ертөнцөд анхаарал хандуулах, тэдэнтэй тайван ярилцах боломж улам бүр хомс болж анхаарал халамж багассаар. Зүгээр л хүүхэдтэйгээ хамт алхах, инээлдэх, чин сэтгэлээсээ сонсох, ярилцах зэрэг өдөр тутмын жижигхэн үйлдлүүд хүүхдийн төлөвшил, өөртөө итгэх итгэл, амьдралын суурь үнэт зүйлсийг бүрдүүлдэг нь судалгаагаар төдийгүй бодит амьдралаар батлагдсан байдаг.

Тиймээс хүүхдийн хүмүүжил, харилцаа, аюулгүй байдлын чухлыг ойлгуулах зорилгоор Цагдаагийн Ерөнхий Газар болон Дижитал концепт ХХК хамтран “365 анхаарч хайрлая” аяныг эхлүүлсэн байна. Тус аян нь хайр, анхаарал гэдэг бол тэмдэглэлт өдрөөр бэлэг сэлт өгч баярлуулах, ханиад хүрсэн үед нь тордох бус жилийн 365 өдөр үргэлжлэх ёстой гэдгийг ойлгож, бодит үйлдлээр хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм.

Хүүхдийн гэмт хэрэг, эрсдэлт зан үйл

Жил бүрийн 10-11 дүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо огцом өсдөг аж. 2025 оны эхний 10 сарын байдлаар хүүхэд хохирсон гэмт хэрэг өмнөх оноос 11% буурсан ч 2,100 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна.

Энэ хугацаанд нийт 846 гэмт хэрэг бүртгэгдсэн ба хүүхэд гэмт хэрэг үйлдэх зөрчил 5-6% буурсан боловч хүүхдүүдийн эрсдэлтэй нөхцөлд өртөх байдал хангалттай буураагүй хэвээр байна гэдгийг 11-р сарын 17-ны өдөр ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан мэдээлжээ.

2024-2025 оны судалгаагаар өсвөр үеийнхний хорт зуршлын хэрэглээ 24-26%-д хүрч, ноцтой өндөр хэвээр байна. Монгол Улсад нийт хүн амын 36.2%, буюу 1.3 сая хүүхэд 0-17 насныхан байдаг. Жилд дунджаар 1,500 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 2,500-2,800 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байна. Тэд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн гэмт хэрэг, зам тээврийн осол, хулгайд эд зүйлээ алдах зэрэг шалтгаанаар эрсдэлд өртдөг. Ийм өндөр эрсдэлт нөхцөл байдал нь хүүхдэд чиглэсэн анхаарал халамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж буй биз ээ. Өдөр бүрийг хүүхдэдээ Өсвөр нас бол найз нөхдийн нөлөө хамгийн хүчтэй үе. Энэ үед хийж буй сонголтууд нь хүүхдийн зан төлөв, ирээдүйн дадал зуршилд гүн гүнзгий нөлөө үзүүлдэг. Тиймээс “365 анхаарч хайрлая” аян өсвөр үеийнхэнд өөрийн үнэ цэнийг ойлгох, зөв найз нөхдөө сонгох, буруу зүйлд зоригтой үгүй гэж хэлж сурахад чиглэсэн чухал агуулгыг түгээж байгаа юм. Үүнд эцэг эхчүүдийн оролцоо, анхаарал хамгийн чухал.

Харин анхаарал маш жижиг зүйлсээс эхэлдэг. Хүүхэдтэйгээ ярилцах үедээ гар утсаа түр хол тавьж сонсож байгаагаа мэдрүүлэх, хамт хоол хийх, алхах, инээх гэх мэт өдөр тутмын жижиг үйлдлүүд хүүхдэд дулаан, аюулгүй орчныг бүтээхэд тусалдаг.

Аяны хүрээнд хийгдэж буй олон нийтийн нөлөөллийн ажлууд

“365 өдөр бүр анхаарч хайрлая” аян зохион байгуулах хугацаанд нийтийн цахим сүлжээгээр мэдээлэл өгөх постер, рийлс зэрэг нийт 256 мэдээ, мэдээлэл, контентыг Instagram, X, Youtube, Facebook дээр байршуулан сурталчилснаар 57’580’886 удаа цахим хэрэглэгчдэд хүрч төрийн болон төрийн бус байгууллагууд уриалга гаргаж, аяныг дэмжиж оролцох нөхцөл болсон юм.

Аян зөвхөн цахим орчинд бус, бодит сургалт, уулзалт хэлбэрээр ч хэрэгжсэн юм. 21 аймаг, 9 дүүрэгт эцэг эх, иргэд оролцож, хүүхдийн хүмүүжил, хорт зуршлаас сэргийлэх талаар мэдээлэл түгээсэн байна.

Мөн Улаанбаатар хотын худалдааны төвүүд, кино театрууд, сургууль, цэцэрлэг, цахим тоглоомын газрууд, банкны АТМ зэрэг нийт 2,000 гаруй дэлгэцэд аяны шторк байршуулсан. 102 app, Habido, UBCab зэрэг 6 апп-д мэдээлэл байршуулж, олон нийтийн өдөр тутмын хэрэглэдэг бүхий л орчинд аяны гол агуулга болох анхаарал, хариуцлага хэмээх агуулгыг хүргэж байгаа аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 15 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 20 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 21 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 23 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19