”Хууль ба жендэр” эрдэм шинжилгээний хурал зохион боллоо

Ц.Цэрэнбадам
2025/12/09

Жендэрийн үндэсний хороо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Харьцуулсан эрх зүй, олон улсын эрх зүйн судалгааны хүрээлэнтэй хамтран “ХУУЛЬ БА ЖЕНДЭР” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад жeндэрийн тэгш байдлыг хангах үндэсний тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2025.12.09/ зохион байгууллаа.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь жендэрийн эрх тэгш байдалтай холбоотой эрх зүйн боловсролын салбарын үйл ажиллагааны хүрээнд тулгамдаж буй асуудал, мөн хууль зүйн мэргэжлийн үйл ажиллагаа болон хууль хэрэглээнд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, орчин үеийн чиг хандлагын талаар багш, эрдэмтэн, судлаач нарын санаа бодол, арга туршлага, судалгааны үр дүнг хэлэлцэх зорилготой.

”ХУУЛЬ БА ЖЕНДЭР” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Д.Батболд нар оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлын зочин шүүгчээр Монгол Улсын гавъяат хуульч, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Д.Батболд нар ажилласан бөгөөд ЭШХ нь “Эрх зүйч бэлтгэх хөтөлбөр”-ийн агуулгад жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал тусгах сургалтын удирдамж гарсантай холбогдуулан МУИС Хууль зүйн сургууль болон Жендэрийн үндэсний хорооноос зохион явуулж байгаагаараа онцлог юм.

Эрдэм шинжилгээний хурлын нэгдүгээр хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш О.Чулуунцэцэг чиглүүлсэн бөгөөд эрдэмтэн, судлаачид хууль зүйн салбар дахь жендэрийн асуудал болон хууль хэрэглээ, хууль зүйн техник дэх жендэр, эрх зүйч бэлтгэдэг их дээд сургуулиудын хичээлийн агуулга дахь болон боловсон хүчний жендэрийн асуудал мөн түүнчлэн холбогдох бусад сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Тухайлбал, СИТИ Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Одонгэрэл “Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш О.Чулуунцэцэг “Хохирогчид үзүүлэх сэтгэл зүйн хүч,ирхийллийн хэлбэр”, ЖҮХАА-ны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа “Ажлын байрны бэлгийн дарамтын эрх зүйн зохицуулалт, хууль ба практик”, МУИС, Хууль Зүйн Сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, доктор М.Мөнхнаран “Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн Сонгуульд нэр дэвшсэн эмэгтэй хуульчдын судалгаа” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж шүүгчид болон оролцогчдын асуултад хариулсан юм.

Эрдэм шинжилгээний хурлын хоёрдугаар хэсгийг СИТИ Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Б.Одонгэрэл чиглүүлж, Жендэр судлалын магистр, Судлаач Б.Батчимэг “Эмэгтэй улс төрчдийн төлөөллийг нэмэгдүүлэхэд сонгуулийн тогтолцооны үзүүлэх нөлөө”, Батлан Хамгаалах Яамны Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ахлах ажилтан, доктор, профессор Б.Баатарсүрэн, ахлах ажилтан, хошууч Ч.Сэрээнэн “Эмэгтэй цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын харьцуулсан шинжилгээ”, Мандах Их Сургуулийн Инженер Эдийн Засгийн Сургуулийн ахлах багш М.Ганхөлөг, Н.Далайсайхан, ахлах багш, доктор, Б.Сайнжаргал “ “Z” үеийн сонгогчдын шийдвэр гаргалтад жендэрийн нөлөө” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19