Шадар сайд Х.Ганхуяг оху-ын элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

Ц.Цэрэнбадам
2025/12/09

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр төмөр замын ачаа эргэлт, зорчигч тээврийн үнийн асуудал, малын өвчний вакцин нийлүүлэлт, ТЭЦ-3 станцын шинэ барилгын ажлыг түргэвчлэх зэрэг олон талын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцлоо.

 Шадар сайд Х.Ганхуяг хоёр улсын хил орчмын бүс нутагт гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх болон ой, хээрийн түймрийн үед хамтарсан хариу арга хэмжээг сайжруулах шаардлагатайг онцлоод энэ чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр талууд хэлэлцэв.

Элчин сайд А.Н.Евсиков ОХУ-аас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг онцлоод Монгол Улс нөөцийн сав барих ажлаа шуурхай шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм. Энэ асуудал дээр Шадар сайд Х.Ганхуяг 200 мянган тонн багтаамжтай түлшний нөөцийн сав барих төсвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа шийдвэрлүүлсэн талаар мэдээлэв.

Мөн баруун бүсийн аймгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан улаан буудайн нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг Шадар сайд Х.Ганхуяг онцолсон юм.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 13 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19