​“БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ” чиглэлээр салбар төмөр замын төслийн дараагийн шатны санхүүжилтийг олгохоор боллоо.

О.Шүрэнцэцэг
2025/11/25

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудын хамт “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал, цаашдын зохион байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцов. Тус салбар төмөр замын доод бүтцийн ажлын гүйцэтгэл 96 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд бүтээн байгуулалтад 70 орчим дотоодын компани оролцож, инженер техникийн олон зуун ажилтан хүч хөдөлмөрөө зориулж байна.

 Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан төслийн ажлыг шуурхай хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж буй нийт байгууллага, хамт олон, ажилчдад талархал илэрхийлж, төслийн санхүүжилт саатсан нь гүйцэтгэгч компаниудад хүндрэл учруулсныг тэмдэглэн албан ёсоор хүлцэл өчив. Тэрээр төсөлтэй холбоотой дараагийн шатны санхүүжилтийг шийдвэрлэн олгож эхлэхээр болсныг мэдэгдэв.

 Мөн уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамир болон Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн газрын дарга Н.Даваажаргал нар төслийн явц болон санхүүжилтийн тооцооллын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19