Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Ц.Цэрэнбадам
2025/12/12

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.12) Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын 21 гишүүн "Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. 

Өнөөдрийн байдлаар Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр байгуулж УИХ-аас соёрхон баталсан хэрэгжиж буй гадаад зээл, тусламжийн нийт 116 төсөл байгаагаас гадаад төслийн зээлийн 89 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн нийт зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 14.5 их наяд төгрөг байгаа бөгөөд эдгээр гадаад зээлийн гэрээний 95.5 хувь нь 2030 гэхэд дуусах аж. Гэтэл зээлийн ашиглалтын хэмжээ хангалттай түвшинд батлагдахгүй байгаагаас шалтгаалж эдгээр төслүүдийн хэрэгжилт удааширч, ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхгүй тохиолдолд 10 гаруй жил хэрэгжих эрсдэл бодитоор бий болсон байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. Тиймээс нэн хөнгөлөлттэй, хөнгөлөлттэй, энгийн нөхцөлтэй гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх тодорхой төслүүдийн санхүүжилтийн ашиглалтыг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд үр ашигтай ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулан эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсруулсан байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдлыг хангах, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан, 14 мега төслийн жагсаалтад багтсан, импортыг орлож, үйл ажиллагааны орлогоороо зардлаа нөхөх чадамжтай, нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол, үр ашиг бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслүүдийг хугацаанд нь санхүүжүүлэхэд холбогдох хуульд заасан төсвийн зардал, тэнцлийн хязгаарыг давахаар байгаа нь тухайн төслүүдийг зогсонги байдалд оруулж байна гэж хуулийн төслийг санаачлагчид үзэж байгаа юм. Иймд гадаад зээллэгийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй зөвхен дээрх төслийн санхүүжилтийн ашиглалтын зардал нь тухайн жилийн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үзүүлэлтүүд болох нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээ, нэгдсэн тесвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээг нэмэгдүүлж болохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Уг хууль батлагдсанаар стратегийн гол бүтээгдэхүүний импортын хэт хамаарал буурч, валютын гадагшлах урсгал эрс багасч, УИХ-аас соёрхон баталсан зээлийн гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, олон улсын хөгжлийн түнш байгууллагуудтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлнэ. Мөн төсөвт учруулах төслийн зээлийн дарамтыг багасгах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бусад шинэ зээлийн төслүүд хугацаандаа хэрэгжиж, Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдэх боломж бий болно гэж тооцоолжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19