​ 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн татваргүй экспортлох боллоо

Ц.Цэрэнбадам
2025/12/12

Засгийн газраас энэ оны 11 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг баталлаа. Ингэснээр харилцан экспорт, импорт хийдэг 367 бараа бүтээгдэхүүнийг татваргүй экспортлох боломж бүрдлээ. 

Евразийн эдийн засгийн холбооны орнуудаас 367 нэр төрлийн Монгол Улсад үйлдвэрлэдэггүй хүнсний бүтээгдэхүүн болон хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, химийн бордоо, азотын бордоо импортоор авна. Үр дүнд нь уул уурхайн бус экспорт, ажлын байр, эдийн засгийн идэвхжил нэмэгдэхээр байна. Энэхүү хэлэлцээр нь хөрөнгө оруулалт, үйлчилгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй, зөвхөн 367 барааны хүрээнд тохиролцжээ. Гаалийн байгууллагуудын хамтын ажиллагаа эрчимжиж, шуурхай байдлыг ханган, гадаад худалдаанд гарсан хүндрэл бэрхшээлийг шийдэх, зардлыг бууруулах зэрэг давуу тал энэ хэлэлцээр хэрэгжсэнээр гарах юм. Евразийн эдийн засгийн холбооны худалдааны  түр хэлэлцээрийг соёрхон баталснаар дөрвөн цагийн дотор гаалийн бүрдүүлэлтийг олгож, 5000 евро хүртэлх бараа бүтээгдэхүүн дээр тухайн экспортлогч гарал үүслийн гэрчилгээ бүрдүүлэх боломжтой болсон нь  Монголын аж ахуйн нэгжүүдэд эерэг нөлөө үзүүлнэ. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр гурван жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасанд тооцох юм байна. Монгол Улс 2024 онд 162 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.доллар болж, худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гараад байна.

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19