ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДРҮҮД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2025/10/11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд 14 дүгээр хороо, Айцын аманд Ойн төгөл байгуулж, ойжуулах ажил төлөвлөгөөт хуваарийн дагуу явагдаж байна.

2021 оноос хойш тус ойн төглийн 12.3 га талбайд 10 төрлийн 19,000 гаруй мод, бут сөөг тарьж, модны ургалт, арчлалт, хамгаалалтыг чиг үүргийн байгууллагууд жилийн дөрвөн улиралд тогтмол хийж гүйцэтгэж буй.
Өнөөдөр тус ойн төгөлд нийслэл, дүүргийн төр захиргааны 680 гаруй ажилтан, албан хаагчид модны нөхөн тарилт, арчлалт, усалгааны ажилд оролцлоо.
Энэ жил дүүргийн хэмжээнд хавар намрын мод, бут сөөг нэмж тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Үүнд:
- Айцын ам ойн төглийн усалгаа арчилгаа, 8800 ширхэг мод бут сөөг нөхөн тарилт хийгдлээ.
-Гэр хорооллын бүсэд гоёл чимэглэлийн болон жимсний 15 мянга гаруй мод, бут сөөг тарьсан
-Нийтийн эзэмшил, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 1300 гаруй мод, 3000 гаруй бут сөөг, 5000 гаруй ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарьсан.
ЭКО дүүргийн иргэн бүр хашаандаа мод тарьж, тарьсан модоо арчлан, ургуулахыг УРИАЛЖ байна.
ЭКО-ЭРҮҮЛ ДҮҮРЭГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19