Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно

Б. Пагамдулам
2025/12/17

Төрийн өмчит компаниудад шинээр бий болгон томилсон бүтээмжийн болон хяналтын гэх нэршилтэй 128 менежерийг өнөөдрөөс цомхотгон чөлөөлөхөөр болжээ. Менежерүүдээс гадна яамтай сайд нарын орон тооны зөвлөхүүдийг ч цомхотгох юм байна. Тэдний оронд 16 дэд сайд томилох бөгөөд хариуцсан салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцах юм байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд гэхэд төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэлийн бодлогыг хариуцна. Сангийн дэд сайд татварын цогц реформыг шуурхай боловсруулж хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцна. 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Оюутолгойн татварын асуудал болон шатахууны найдвартай хангамжийг гэх мэтээр тодорхой асуудал хариуцах юм байна. Эрүүл мэндийн дэд сайд эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг гардан боловсруулна. Төсөв санхүүгийн хувьд 128 менежер цомхотгож байгаа учраас зөвхөн цалингийн зардал болох 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцжээ.


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19