ТАНИЛЦ: Орон орон дамжсан элчин сайдууд...

Б. Пагамдулам
2025/12/17

Орон орон дамжиж элчингээс элчин дамжсан эрхмүүд элчин сайдаар дахин томилогдож буй. Сүүлийн 20 жилд гадаад улсад суугаа элчин сайдын яамдуудад элчин зөвлөх болон бусад албан тушаал хашиж байсан хүмүүс дахин элчин сайдаар бусад улс орнуудад томилогдоод буй юм. Монгол Улсын иргэн хэдий ч гадаад улсад амьдралынхаа ихэнхи цаг хугацааг өнгөрөөж буй тэд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Хөрсөн дээрх амьдралыг мэдэхгүй ийш тийшээ томилогдож буй жагсаалтыг бид онцолж байна.  

  • Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюу томилогдоод буй. Тэрбээр, 2006-2009 онд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга, Ази Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч, 2013-2017 онд Монгол Улсаас Нэгдсэн Үндэсний Байгууллагын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт зөвлөх, Элчин зөвлөх, 2021-2025 онд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм. Сүүлийн 20 жилд Элчин сайдын яаманд ажилласаар ирсэн бөгөөд үргэлжлүүлэн 4 жил буюу тэтгэвэрт гарах хүртлээ элчингээр сууна гэсэн үг.
  • Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох гэж буй Батсайханы Болормаа. Тэрбээр, 2012 оноос хойш 13 жилийн турш элчин сайдын яаманд ажиллаж байгаад одоо Чех улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй. 2012-2016 онд Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, 2016-2017 онд Бодлого, төлөвлөлтийн газарт зөвлөх, 2017-2022 онд Европын газрын дэд захирал, 2022 оноос хойш Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Тэрээр мөн л тэтгэвэрт гартлаа Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллахаар байна.
  • Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатар жагсаалтыг үргэлжлүүлж байна. Тэрбээр, 2021-2025 онд Монгол улсаас Бүгд найрамдах Солонгос улсад суугаа Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр ажиллаж байсан юм. Ийнхүү үргэлжлүүлэн Герман улсад элчин сайдаар ажиллахаар болж байна. 

5
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19