Узбекистаны Itpark МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ

Б. Пагамдулам
2025/12/17

Узбекистаны ITPARK 8 орны ITPAR, HUB-уудтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ.

Digital Startup Awards 2025 хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Узбекистан Улсад болсон албан ёсны арга хэмжээний үеэр Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) болон Узбекистаны Ай Ти Парк хооронд хамтын ажиллагааны санамж бичиг (MOU) байгууллаа.

Тус санамж бичигт стартап, инновац, мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг эхлүүлэх чухал алхам боллоо. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд стартапуудыг харилцан дэмжих, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх, бүс нутгийн инновацын экосистемийг бэхжүүлэх зорилготой бөгөөд төв азийн орнуудын мэдээллийн технологи, стартап, экосистемийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах эхлэл болж байна. Digital Startup Awards 2025 хөтөлбөрийн хүрээнд Узбекистан Улсад зохион байгуулагдсан олон улсын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үеэр МТҮП-ын захирал Ж.Золзаяа Zolzaya “Digital Startup Awards” зохион байгуулж буй 9 улс хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг (MoU)-т гарын үсэг зурлаа.

Мөн тус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн “Best startup project” төрөлд “Egune AI” болон “Uwish” компаниуд стартапууд финалын шатанд амжилттай оролцож, хурдасгуур хөтөлбөрөөс  " Oneplace.hr " компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авлаа. Энэхүү амжилт нь Монгол улсын стартапууд бүс нутгийн болон олон улсын түвшинд өрсөлдөх өндөр чадавхтайг харуулж буй бодит үр дүн юм.

Уг арга хэмжээ нь DSA 2025-ийн түнш 9 улс оролцсон олон улсын түвшний уулзалтын нэг хэсэг бөгөөд Монгол Улсын инновац, технологийн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19