ИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар төлөөлөгч г.даваацэцэг сонгогдон ажиллахаар боллоо

О.Шүрэнцэцэг
2025/09/15

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 12 эмэгтэй төлөөлөгчтэй бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03/23 дугаар тогтоолоор дүүргийн эмэгтэйчүүд, хүүхдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагад уламжлах, үе шаттай шийдвэрлэх, эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр ажиллах чиг үүрэг бүхий дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийг байгуулсан.

ИТХ-ын даргын 2025 оны А/163 дугаар захирамжаар Эмэгтэйчүүдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж “Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргыг сонгох тухай” асуудлыг хэлэлцлээ.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргад 2 төлөөлөгч өрсөлдсөн бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар төлөөлөгч Г.Даваацэцэг Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллахаар боллоо.
Хуралдааны үеэр ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Г.Даваацэцэг хэлсэн үгэндээ
ИТХ-ын төлөөлөгчидтэйгээ хамтран сургууль, цэцэрлэгт сурч хүмүүжиж буй хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19