ЗХХГ-т замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй зэрэг хэрэгслийг хүлээлгэн өгчээ

Б. Пагамдулам
2025/12/19

Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрыг байгуулсан. Өнөөдөр уг газарт сүүлийн үеийн технологиор тоноглосон замын хөдөлгөөнийг бүрэн хянах боломжтой авто машин, цахилгаан дугуй, техник, тоног төхөөрөмж, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, илэрсэн зөрчил дутагдлыг баримтжуулахад ашиглах энгэрийн камер, тусгай хэрэгсэл зэргийг хүлээлгэн өглөө. Энэ хүрээнд НИТХ-ын дарга А.Баяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газарт ажиллалаа.

Эдгээр тусгай техник, хэрэгслийг нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын алба хаагчид чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээг чөлөөлөх, мотоцикл, мопедсурроны хөдөлгөөнд хяналт тавих, шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт тавьж ажиллахдаа ашиглах боломжтой. Тодруулбал, өнөөдөр гардуулж өгсөн авто машин нь 360 камерын системтэй. Зам тээврийн осол, хэв журмын зөрчлийн мэдээлэл камерын хяналтын нэгдсэн төв болон холбогдох албанд шууд дамжуулагдах аж.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “НИТХ болон НЗДТГ-аас замын хөдөлгөөний соёлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор 319 цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй шинэ нэгж байгуулсан. Энэ байгууллага замын хөдөлгөөнд оролцогчдод зориулж хөдөлгөөнт эргүүл хийнэ. Өнөөдөр анхны техник хэрэгслээ хүлээн авч байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад технологийн дэвшлийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Энэ нь амар тайван, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгохын төлөө хийгдэж байгаа ажил. Түүнээс биш хэн нэг хүнийг мөрдөх, тагнах ажил биш гэдгийг хэлье. Мөн та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцож, дүрмээрээ зорчвол замын хөдөлгөөний хурд нэмэгдэнэ. Та бүхэн хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдахгүй байхад л нийтээрээ амар тайван, аюулгүй амьдрах орчин нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 2028 он гэхэд 40 хувиар бууруулна” гэдгийг онцолжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19