Засгийн газрын байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгах ажлын хэсэг байгуулагдлаа

О.Шүрэнцэцэг
2025/11/07

Засгийн газрын харьяа болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн шинжилгээ хийж, давхардлыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох зорилгоор Төрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын хамтарсан ажлын хэсэг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123 дугаар тушаалаар байгуулагдлаа.

Ажлын хэсэг нь:

-Яам, Засгийн газрын агентлаг, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аймаг, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн хууль тогтоомжид тусгагдсан нийтлэг чиг үүрэгтэй холбоотой нийцлийг тодорхойлох,

-Төрийн албаны үйл ажиллагаанд нийтлэг мөрдөгддөг хууль тогтоомжид тусгагдсан бүрэн эрх, түүний нийцлийг тодорхойлох,

-Засгийн газрын харьяа төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалын тодорхойлолтод дүн шинжилгээ хийх, чиг үүрэг, орон тооны санал боловсруулах,

-Удирдлага, зохион байгуулалтын хэвтээ, босоо тогтолцоотой Засгийн газрын харьяа төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг тодорхойлох,

-Төрийн байгууллагын зарим чиг үүргийг дахин хуваарилах, төрийн бусад байгууллагад шилжүүлэх, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх боломжтой эсэхийг тодорхойлно.

Ажлын хэсгийн хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээ нь Засгийн газрын харьяа төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлдэг нэгжийн бүтэц, зохион байгуулалтын уялдааг тодорхойлж, жишиг бүтэц тогтооход баримтлах баримт бичиг болох юм.
Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар
Монгол Улсын Төрийн албаны Зөвлөл


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19