Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж байна

Б. Пагамдулам
Өчигдөр

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловыг хүлээн авч уулзан /2025.12.19/, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өнөөдөр Улаанбаатар хотноо болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит 27 дугаар хуралдааныг богино хугацаанд амжилттай зохион байгуулсанд хоёр талын Үндэсний хэсгийн дарга нар Шадар сайд Х.Ганхуяг болон Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нарт баяр хүргэв. 

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурал соёрхон баталсныг мэдээлж, Оросын тал болон тус холбооны бусад гишүүн орнууд ойрын хугацаанд Түр хэлэлцээрийг мөн батална гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Байгалийн нөөц, Экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа. Түүнчлэн ОХУ-ын дотоод нөхцөл байдал амаргүй байгаа төдийгүй олон улсын зах зээл тогтворгүй байдал үүссэн үед Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлж байгаад талархал илэрхийлж, манай улсын өвлийн улиралд ялангуяа бензиний хэрэглээ нэмэгддэг тул нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахад анхаарал хандуулахыг Оросын талаас хүслээ. 

Эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хамтран хэрэгжүүлэх нь хоёр талд харилцан ашигтай болохыг онцолж, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахыг сaнал болгов.

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Ерөнхий сайдад талархал илэрхийлж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахаар төлөвлөж буйг мэдээллээ.

Тэрээр цааш хоёр талын эрчим хүчний салбарт хөгжүүлж буй хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.

Түүнчлэн хоёр талын боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч буйгаа тэмдэглэж, эдгээр салбарын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээ илэрхийллээ.

Талууд хоёр улсын нийслэл хооронд шууд нислэг байхгүй байгаа нь зөвхөн иргэд хоорондын зорчих хөдөлгөөн төдийгүй хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлж буйд санал нийлж, шууд нислэгийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Улаанбаатар хотноо болсон Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны дүнгээр байгуулсан Протоколыг хэрэгжүүлэх чиглэлээр талууд идэвхтэй хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19