НҮБ-тай хамтран Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлэхээр болжээ

Б. Пагамдулам
Өчигдөр

Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хагас коксон түлшинд шилжүүлэх, гэр, байшинг дулаалж, хийн хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх зэрэг олон төрөлт арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна. Үүний нэг сэргээгдэх эрчим хүчний төслийг Баруун салаа, Зүүн салааны айл өрхүүдэд ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төслийг НЗДТГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-тай хамтран хэрэгжүүлэх юм. Тухайн байршилд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон холбогдох албаныхан ажилласан байна. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Агаарын чанар хэмждэг суурин болон явуулын станцуудын хэмжилтээр Баруун салаа, Зүүн салаа, Баянхошуунд агаарын бохирдол хамгийн ихтэй байршлаас бид мэдээллээ хүргэж байна. НЗДТГ, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент компани, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч Баруун салаа, Зүүн салааны айлуудыг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэхээр бэлтгэж, төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах ажлыг зохион байгуулж байна. Ирэх зун нарны эрчим хүч нэвтрүүлж эхэлнэ. Түүнчлэн Баянхошуу хот орон сууцжуулах төслийн хүрээнд газар чөлөөлж, орон сууц барьж байгаа. Энэхүү төслийг Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангаас санхүүжүүлнэ. Тиймээс иргэд зөвхөн газар чөлөөлөлт дээр бидэнтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. 

Нийслэлээс НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Улаанбаатар хотод автомашины зогсоолуудыг цахилгаан машины цэнэглэгчтэй болгоход НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй мөн хамтарч ажиллана. НҮБ-ын Хүүхдийн сангийн ЧИП төслөөр айл өрхүүдийг дулаалж байна. Айл өрхүүд гэр, байшингаа хангалттай дулаалсан байхад газ болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжихэд илүү дөхөм болно” гэдгийг онцоллоо.

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон төрлийн ажил хийж байгааг тань сонсоход таатай байна. Бидний хувьд сэргээгдэх эрчим хүчний төслүүдээр мэргэшсэн. Туршигдсан технологиор Улаанбаатар хотод нарны эрчим хүчний системийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Нийслэлийн байгууллагуудтай хамтраад ТЭЗҮ боловсруулж, ажлыг үргэлжлүүлнэ. Цахилгааны машин цэнэглэх авто зогсоол байгуулахад санал нэгдэж байна. Миний хувийн байр суурь ч гэсэн Улаанбаатар хотын дарга ард түмэнтэйгээ ингэж нээлттэй харилцаж байгааг эергээр хүлээж авч байна. Сэргээгдэх эрчим хүчний шийдэл Улаанбаатар хотод тохирч байгааг бид хэдийн туршсан. Энэ шийдэл бол туршигдсан, аюулгүй, тогтвортой систем. Бид та бүхэнтэй нягт хамтын ажиллагаатай ажиллана. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэснээр хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж байгаа нь өндөр үр дүн гэж харж байна” хэмээсэн юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдлын цөөнгүй хувийг автомашинаас ялгарах утаа эзэлдэг учраас цахилгаан автомашин хэрэглэхийг уриаллаа. Агаарын бохирдлын эх үүсвэрийг нэгдүгээр сард нарийвчлан судална. Ирэх оноос импортын нүүрс хэрэглэхгүй. Багануурын нүүрсний уурхайг түшиглэн дотоодын хагас коксын үйлдвэр барина. Дэлхийн хотуудын агаарын чанарыг хэмждэг IQAir төвийн мэдээллээр Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолтой хотуудын жагсаалтаас 20 байр урагшилсан. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот агаарын бохирдолтой 100 хотын жагсаалтаас гарах бүрэн боломжтой аж.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19