Барилгын технологийн үе шатны эрсдэл хаана гарахыг барилгын ХАБЭ л мэдэрнэ

О.Шүрэнцэцэг
2025/12/19

Монгол Улсын хэмжээнд 2024 онд бүртгэгдсэн нийт үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 8.3 хувь буюу 67 нь барилгын салбарт гарсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 2.4 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт болоод байгаа юм. Тухайлбал цахилгаан гүйдэлд цохиулах, эд зүйлд хавчуулагдах, унаж байгаа эд зүйлд цохигдох, унах, бүдрэх, хальтрах гэсэн шалтгаанаар осолд орсон тохиолдол 2024 онд өмнөх оныхоос 23.2 дахин нэмэгдсэн нь барилгын салбарт гарсан үйлдвэрлэлийн осол огцом өсөхөд голлон нөлөөлжээ.

Иймд Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамтай хамтран “БАРИЛГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ХАБЭА”-н зорилтот сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд 2025.12.15-нд Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Жаргалант сумын Засаг даргын тамгын газар болон Ховд аймгийн МБҮА ТББ-ын салбар зөвлөлтэй хамтран баруун бүсийн барилгын салбарын удирдах ажилтнуудад зориулан БАРИЛГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ХАБЭА-ын сургалт ба “БАРИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХҮСЭЛТ ГАРГАХ ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ”-сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй ихэнх аж ахуйн нэгж, байгууллага нь ХАБЭА-н хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлдэггүй, ХАБЭА-н ажилтан, алба, хэлтсийг зохих орон тоогоор ажиллуулдаггүй, орон тооны тогтвортой ажилчид байхгүй, олон чиглэлээр түр зуурын туслан гүйцэтгэгч авч ажиллуулдаг, ХАБЭА-н урьдчилан арга хэмжээнд шаардлагатай хөрөнгө зардал гаргадаггүй, ХАБЭА-н менежментийн тогтолцоо нэвтрүүлдэггүй зэрэг нь энэ салбарт үйлдвэрлэлийн осол гарах, улмаар ажилтны амь нас, эрүүл мэнд хохирох үндсэн шалтгаан болж байгаа талаар МБҮА ТББ-ын сургагч багш Монгол Улсын зөвлөх инженер, ХАБЭА-ийн сургагч багш Ч.Чинзориг тодорхой жишээ кейс дээр тулгуурлан тайлбарлалаа.

Мөн барилгын салбарын ажлын онцлог, эрсдэлийн үнэлгээ, техник технологи, аюулгүй байдал нь ямар хууль, эрхзүйд нийцүүлсэн байх ёстой юм, барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн мөрдөж ажиллах вэ, ямар аюул эрсдэл учрах вэ, үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ямар хууль эрхзүйг баримтлан ажиллах вэ гэдгийг салбарын удирдах ажилтнууд болоод ИТА нарт хүргэлээ.

Сургалтын үеэр ХАБЭА-ийн олон улсын жишиг, стратеги төлөвлөлт, анхаарах талаар суралцагчид асууж өөрсдийн ажлын байр дээр гараад байгаа кейс, баримтыг хэрхэн шийдвэрлэх, юуг ажлын талбай дээрх осол гэж үзэх, хууль эрх зүйн хүрээнд ажилчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах, ажлын байр дээр осол эндэгдэл гаргахгүй байх тал дээр хэрхэн анхаарах зэргээр харилцан ярилцаж, мэргэжлийн багшаас зөвлөмж, зөвлөгөө авсан ач холбогдолтой сургалт боллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19