​"ДУЛААН ШИЙДЭЛ II" төслийг үргэлжлүүлнэ

О.Шүрэнцэцэг
2025/12/19

МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, МБҮА ТББ-ын Гүйцэтгэх захирлын албан үүргийг Хавсран гүйцэтгэгч М.Энхбаатар нар 2025.12.12-ны өдөр Жэрэс ОУТББ-ын Суурин төлөөлөгч Завьер Рат болон тус байгууллагын "Дулаан шийдэл II" төслийн Дэд менежер Ц.Сүнжидмаа нарыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд Европын холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй "Дулаан шийдэл II" төслийг үргэлжлүүлэн үр дүнтэй хамтран хэрэгжүүлэх болон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм. Төслийн хүрээнд бусад хэрэгжүүлэгч байгууллагын хамтаар олон жил түншилж ирсэн туршлагадаа үндэслэн талууд хамтын ажиллагааны дараагийн шатанд гарах бүрэн боломжтой гэж үзэв.


МБҮА ТББ нь нийгмийн хариуцлагын хүрээнд 2018 оноос эхлэн "Дулаан шийдэл" төслийг хоёр үе шатанд хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд цаашид дотоод, гадаадын хамтын ажиллагаагаа тэлэх алсын хараа, эрхэм зорилготой байна.


"Дулаан шийдэл II" төсөл нь Монголын нөхцөлд нийцсэн, үр ашигтай эрчим хүчний шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулж, эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн хувьд үр ашигтай байх зах зээлийг бий болгох зорилгын хүрээнд дараах үр дүнтэйгээр хэрэгжиж байна. Үүнд:


-2,711 өрхөд дулаалгын "Хялбар шийдэл" аяныг хэрэгжүүлсэн.


-Дархан-Уул аймагт хүрээгээ тэлэв.


-Тэг рүү дөхсөн эрчим хүчний хэмнэлттэй сууц барилаа.


-168 барилгын салбарын бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулан сургав.


-Амины орон сууцны дулаалгын шийдлийн багц хэрэглэгдэхүүнийг хөгжүүлж байна.


-Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 9 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 9 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 14 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19