Намын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх НҮБ-ын тогтоол батлууллаа

O.Аззаяа
2025/12/23

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал Катар Улсын Доха хотод арванхоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд боллоо.

Монгол Улс Албани, Гана, Норвеги улстай хамтран “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” тогтоолыг санаачилсан нь НҮБ-ын 192 гишүүн орны дэмжлэгийг авч, уг хурлаар батлагдлаа. Ингэснээр “Иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээсэн конвенцын суурь зарчмыг олон улсын түвшинд тогтоолоор бататгав. Тогтоолыг батлуулахад санаачлагч улсуудаас гадна 60 гаруй улс хамтран зохиогч болж нэгджээ.

Улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг ил тод болгох нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн хувьд авлигатай тэмцэх хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ардчиллыг хамгаалж, хүний эрхийг хангах чухал шалгуур болдог. Монгол Улсын хувьд дээрх тогтоол нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах зэргээр НҮБ болон холбогдох олон улсын байгууллагын техникийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Нээлттэй Засгийн түншлэлээс 2024 оноос шинээр хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Азийн орнуудаас анх удаа нэгдэн ажиллаж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэгч болох зорилт, амлалтын хүрээнд улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийн даалгаврыг НҮБ-ын санхүүжилтээр боловсруулж, цахим систем хийх бэлтгэл ажлыг хангаж байгаа. Мөн улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг Авлигын төсөөллийн индексийн нэг шалгуур үзүүлэлт болгох талаар “Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хуралд оролцох үеэрээ улс төрийн намын санхүүжилтийн ил тод, байдлыг хангах үзүүлэлтийг авлигын индексийн шалгуур үзүүлэлт болгох замаар авлигатай тэмцэх талаар “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзав. Улмаар энэ чиглэлээр хамтран ажиллах Санамж бичгийг Монгол дахь салбартай байгуулах тохиролцоонд хүрлээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20